Лу.Гантөмөр: Ардчилсан нам буцаад сэргэн мандана
Ардчилсан нам (АН)-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр боллоо. Тус намын ҮБХ-ны 300 гаруй гишүүн санал хураалтад оролцож, намын даргаар БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг сонгохыг дэмжлээ.
2023-01-19
Үндэсний бодлогын хорооны хуралд оролцохгүй байхыг уриалав
УИХ дахь АН-ын бүлгээс санаачлан байгуулсан Эв нэгдлийн ажлын хэсгийнхэн Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааныг өнөөдөр хийнэ. Тэгвэл үүнийг эсэргүүцэж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нар мэдээлэл өчигдөр хийлээ.
2023-01-13
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг МАН-ын бүлгийн дэд даргаар сонголоо
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.01.09/ хуралдаж, гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг чөлөөлөх томилох тухай, Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх, Оффтейк гэрээгээр баригдсан Төмөр замуудын үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудлын талаарх Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын мэдээллийг сонссон.
2023-01-09
МАН: Авлигын эсрэг хуульд тодорхой өөрчлөлтүүд оруулна
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.01.02/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
2023-01-02
Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулжээ
Ардчилсан нам өнгөрөгч 22-ний өдрийн хуралдаанаараа Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулжээ. Өнөөдөр ажлын хэсгийн анхны хуралдаанаа хийлээ. Ажлын хэсэг нь 39 гишүүнтэй, 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг ажиллана. Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, дэд даргаар НИХТ М.Тулгат, нарийн бичгийн даргаар С.Эрдэнэболд нар ажиллахаар болсон талаар өнөөдөр мэдээллээ.
2022-12-26
А.Адъяасүрэн: Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байснаа нуугаагүй
2020 оны тавдугаар сарын 6-нд, УИХ-ын гишүүний сонгуульд өрсөлдөх үед намайг цагдаагийн байгууллагаас шалгасан нь үнэн. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш олон гүтгэлэг ирсэн ч нэг ч удаа тайлбар хийж байгаагүй. Монгол Улсад 20 мянган жолооч, 450 орчим нүүрс тээврийн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь би байсан. Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Хэзээ ч үүнийгээ нуугаагүй. Нүүрс тээврийн компаниуд хилээр нүүрс дураараа гаргах эрх мэдэл байхгүй
2022-12-21