Төрийн шагналт, Ардын зураач До.Болд, Төрийн шагналт Ц.Цэгмэд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адьяабазар, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал нар анх удаа хамтарч үзэсгэлэн дэлгэх нь. Монголын дүрслэх урлагийн салбарын сор зураачдын үзэсгэлэн “Дөрвөн ертөнц” нэртэй бөгөөд тэдний сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд урласан 100 орчим бүтээлийг “Монгол арт” галерейд дэлгэх юм. Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойг угтан зохион байгуулах тус үзэсгэлэнг энэ сарын 29-нд нээж, арваннэгдүгээр сарын 14 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Тайшир