Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Жаргалмаа

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, "И-Монгол академи" УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө.
2024-01-04

Г.Занданшатар: 1990 оноос хойш манай улсад Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжсөнгүй

“Мөнх-Шинэ хөдөө” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлгэээр Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулахаас гадна эрдэмтэн, судлаачид оролцож, бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогын шинэчлэл, бэлчээрийн тулгамдсан асуудал, улсын бэлтгэлийн тогтолцоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг боловсронгуй болгох, сумын хөгжлийн системийн шинжилгээ зэрэг олон асуудлаар илтгэл тавьж,  хэлэлцэв. 
2024-01-04

“Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ

Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Архангай аймаг 100,000 жуулчин хүлээн авах зорилт тавьж “НЭГ ЖУУЛЧИН - НЭГ ЯМАА” хөтөлбөрийг хэрэгжүүлэх амлалт авч байгаа юм.
2024-01-04

Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдлаа

Энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын  зургаан гишүүнээс 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах байсан ч, Ажлын хэсгээс төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт ирүүлснийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.
2024-01-04

Төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах хуулийн төсөл өргөн барина

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган хөгжлийн түвшинг ойртуулж бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн үе шаттайгаар нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах талаар авах арга хэмжээнийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2024-01-04

Эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарахыг үүрэгдэв

Эрчимжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бодит үр дүн гаргаж ажиллахыг Ерөнхий сайдын албан даалгавраар үүрэг болголоо.
2024-01-03

С.Сүхболдыг БНСУ-д, Ц.Мөнх-Өлзийг Шведэд суух элчин сайдаар томиллоо

Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр тогтлоо.
2024-01-03

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах юм.
2024-01-03

Баярын өдрүүдэд эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар 13 мянган хүүхэд үйлчлүүлжээ

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны  “Журам, батлах тухай” А/36 тоот тушаалаар батлагдсан “Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн амралтын үед эрүүл мэндийн байгууллагын ажиллах журам”-ын дагуу Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, зарим Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээг 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 сарын 01-ны өдрүүдэд авч нэгтгэн  өдөр тутамд Эрүүл мэндийн яаманд хүргүүлэн ажилласан. 
2024-01-02

Шинэ оны босгон дээр 125 хүүхэд мэндэлжээ

Эрүүл мэндийн яамнаас 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн мэдээг нэгтгэжээ. Тус өдөр 124 эх амаржиж, 125 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Ховд аймагт 2 ихэр хүүхэд мэндэлжээ. Тухайлбал, хотод 54, орон нутагт 71 хүүхэд мэндэлсэн бол хотод төрсөн 54 хүүхдийн 28 хүү, 26 охин байна.
2024-01-02

ТАНИЛЦ: Монгол Улсын Их хурлаас 2023 онд баталсан онцлох 15 хууль

Монгол Улсын Их хурлаас 2023 онд баталсан онцлох 15 хуулийг танилцуулж байна. 
2024-01-02

Япон болж буй хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

Японы баруун хойд бүс буюу Ишикава муж орчмоор 7,5 магнитудын хүчтэй газар хөдөлж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, олон мянган хүн бэртэж гэмтэн, 45.700 гаруй хүн гэр оронгүй болоод байгаа аж. 
2024-01-02

Сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна

УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, томсгосон тойргоор 21 аймгийг нийт долоон тойрог болгож, 54 мандаттай, харин хотын зургаан тойрогт 24 мандат ногдуулав.
2024-01-02

У.Хүрэлсүх: Эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр Монголынхоо төлөө хамтдаа хүчин зүтгэх учиртай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023-2024 оны шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.
2024-01-01

Л.Оюун-Эрдэнэ: 2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан жил байх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
2023-12-31

242.8 тонн бодис, 89 тонн давс цацжээ

2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэл нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 242.8 тонн бодис, 89 тонн давс цацлаа.
2023-12-31

О.Хишигсүрэн Монгол Улсын Хүний Гавьяат эмч боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирал, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч О.Хишигсүрэн өнөөдөр “Монгол Улсын Хүний Гавьяат эмч” цол хүртлээ.
2023-12-31

Монгол Улс 2024 онд GoMongolia уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлнэ

GoMongolia үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
2023-12-31

X Богд Жэвзүндамба хутагтын хөрөг дүрийг арслант ширээнд нь залжээ

X Богд Жэвзүндамба хутагтын хөрөг дүрийг арслант ширээнд нь залжээ
2023-12-31

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг төрийн одон, медалиар шагнав

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагналаа.
2023-12-28