Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Жаргалмаа

Цаг агаарын аюултай үзэгдлээс анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш  буюу 19-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2024-01-18

Улсын нөөцөөс зам даваа гаргахад шаардлагатай авто грейдерийг олгохоор боллоо

Зудын эрсдэлийн үнэлгээгээр Дорноговь аймгийн нийт нутгийн 75 хувьд нэн эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд улсын нөөцөөс Засгийн газрын 2023 оны 449 дүгээр тогтоолоор 80 тонн хивэг, 479 дүгээр тогтоолоор 50 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн.
2024-01-18

Г.Ууганбаатар: Цас, мөсөн дээр хальтарч унасан иргэдийн тоо ихсэж байгаа нь иргэдийн эрх хөндөгдөж байгааг харуулж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн талаар тусгахаар ажиллаж байна.
2024-01-18

ҮББХ: Тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалтын тайлангуудыг хэлэлцжээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа хуралдаж, хуулийн нэг, Байнгын хорооны тогтоолын таван төсөл дээр ажиллан, хяналт шалгалтын зургаан тайлан, яам, агентлагийн дөрвөн мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү ажилласан талаараа Байнгын хорооны дарга Г.Ганболд өнөөдөр (2024.01.18) гишүүдийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө нэг бүрчлэн дурдав.
2024-01-18

ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Улаанбаатарт ажиллана

ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд нь хөгжиж буй орны хүсэлтийн дагуу томилогдон, тухайн улсад тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд зорин ажилладаг байна.  Монгол Улсад 1992 онд ЖАЙКА-гийн анхны сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирж, ажиллаж байжээ.
2024-01-18

2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав.
2024-01-18

Гарааны бизнес эрхлэгчид “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнд оролцох боломжтой боллоо

Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын удирдлагууд Токио хотын захиргааны төлөөлөлтэй “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнгийн талаар цахимаар санал солилцлоо. Энэ оны тавдугаар сард Япон улсын Токио хотноо болох тус үзэсгэлэнд старт-ап компаниуд буюу гарааны бизнес эрхлэгчдийг голчлон дэмжиж, оролцуулах аж.
2024-01-18

"2040 он гэхэд Улаанбаатар хотын автозамын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэлтэй байна"

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулав
2024-01-18

Автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ.
2024-01-18

Бүх авто зогсоолыг нэгдсэн системд бүртгэнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хуралдаанд оролцож, мэдээлэл танилцуулга хийлээ. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж буй 16 журам Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон юм.
2024-01-18

ӨМНӨГОВЬ: "Улсын аварга саальчин" 1, "Улсын аварга малчин өрх" 10-аар НЭМЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, аварга фермер, тариаланчдыг тодруулжээ. Өмнөговь аймгийн хувьд "Улсын аварга саальчин" 1, "Улсын аварга малчин өрх" 10-аар нэмэгдлээ. 
2024-01-18

Шведийн Стокгольм хотод их хэмжээний цас орж, авто тээврийн замуудыг хаажээ

Шведийн Стокгольм хотод өчигдөр буюу 17-нд  их хэмжээний цас орсны улмаас баруун өмнөд бүсийн нутгийн авто тээврийн замуудыг хаасан байна. Мөн Амстердам руу хөөрөх байсан 124 зорчигчтой нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоон, сургуулиудыг хаасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
2024-01-18

Төв цэвэрлэх байгууламж: Хотод тархсан үнэр манайхтай холбоогүй. Шугам, хоолой задраагүй

Өнөөдөр өглөөнөөс хойш Нийслэл Улаанбаатар хотод үмхий, эхүүн тархсан талаар иргэд цахим орчинд бичиж эхэлсэн. Зарим нь Тавантолгой түлш ХК-ийн шахмал түлшнийх, өөр хэсэг бүлэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хэмээцгээж байна. Бид энэ талаар тодруулахаад Тавантолгой түлш ХК-ийн Ерөнхий технологич Х.Галымбекээс тодруулахад "Манай үйлдвэрээс үнэртэх учир байхгүй. Үйлдвэрийн технологийн гором алдагдаагүй" гэв.
2024-01-18

Увсын Малчин суманд хамгийн их буюу 37 см цасан бүрхүүл тогтсон байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтжээ.
2024-01-18

Л.Энх-Амгалан: Хүүхэд хамгааллын зардал анх удаа боловсролын төсөвт тусгагдлаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй  аймаг, нийслэлийн Засаг дарга нартай мэдээлэл солилцох цахим уулзалтад нийгмийн салбарын буюу Боловсрол, шинжлэх ухаан, Биеийн тамир, спорт, Эрүүл мэнд, Соёлын сайд нар оролцов.
2024-01-18

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо хуралдлаа

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
2024-01-18

Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатуряныг Монголд хүрэлцэн ирэхийг урилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.
2024-01-18

Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуургатай байна

Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Тухайлбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд  урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ. 
2024-01-18

“Говийн чоно-2024” сургалт, дадлагыг хийхдээ АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг,  Номхон далайн командлалтай хамтарна

“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлагын төлөвлөлтийн уулзалт Дорнод аймагт болж байна.
2024-01-18

Цасан шуурганы улмаас 4 хүн амь насаа алдаж, 110.000 орчим айл өрх цахилгаангүй болжээ

АНУ-ын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтэрсэний улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 15 хүн осгож, 110.000 орчим айл өрх цахилгаангүй болжээ.
2024-01-18