Улсын хэмжээнд нийт 667.841 толгой мал хорогджээ
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн.
2024-02-19
Ёс зүйн хорооны орон тооны гишүүд үнэмлэхээ гардаж авлаа
Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2024.02.15) Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн,Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга,Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нарыг хүлээн авч уулзан үнэмлэхийг нь гардуулж,Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.
2024-02-16
ПРОГНОЗ: АН-ын жагсаалтын горилогчид хэн бэ?
Сонгууль болоход гурван сар гаруйхны хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд ард иргэд нь шинэлээд, алба горилсон улстөрчид нь сонгуульдаа бэлдээд, тойргоо услаад завгүй шахам явж. Тухайлбал, Ардчилсан намынхан Сар шинийн баярыг гайгүй сайн “ашиглаад” авчээ. Тэд телевизүүдээр “Бүрэн ардчилал” гэдэг нэвтрүүлэг цацаж, сошиалыг жинхэнэ утгаар нь ашиглав.
2024-02-16
Автомашины “азын” 11 мянга гаруй дугаар дуудлага худалдаанд 12,7 тэрбум хүрчээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины “Азын” гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмжийг өгч шийдвэрлүүлснээр одоогийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12,734,800,000 төгрөгийн орлогыг “Хүүхдийн төлөө сан”-д төвлөрүүлээд байна.
2024-02-16
Монгол хэлний толь бичиг ашигладаг соёлд суралцахыг уриалав
Монгол хэлний толь бичиг ашигладаг соёлд суралцахыг МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор Г.Баттогтох уриаллаа. Тэрээр Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 119 дүгээр ангийн алба хаагчдад “Орчин цагийн монгол хэлний хэрэглээ” сэдвээр сургалт хийлээ. Монгол хэлний зарим үгийг хэрхэн бичих нь маргаан дагуулах болсон. Гэвч зөв бичгийн дүрэм сүүлийн жилүүдэд огт өөрчлөгдөөгүй. Тиймээс эргэлзээтэй үг бичихдээ хэн нэгнээс асуух бус толь ашиглаж сурахыг энэ үеэр зөвлөлөө. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг хоёр ч удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд Mongoltoli.mn холбоосоор ашиглах боломжтой.
2024-02-16
Улсын хэмжээнд 50.258 албан тушаалтан хөрөнгө, орлогоо бүртгүүлжээ
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2023 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.
2024-02-16
Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
2024-02-16
Ж.Хунан: Өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулсан Засаг дарга нарт шаардлага хүргүүлнэ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос долоо хоног бүрийн пүрэв гараг бүр хүний эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарладаг уламжлалтай. Энэ удаагийн /2024.02.16/ хэвлэлийн бага хурлаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн Ж.Хунан мэдээлэл хийлээ.
2024-02-16
"Нөөлөг салхи"-ны ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС сэрэмжлүүлж байна
Өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна хэмээн Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
2024-02-16
ЭХЭМҮТ: Хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим” ашиглалтад оржээ
2002 оноос дэлхийн дахинд “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн.
2024-02-16
Гэр бүлийн хүчирхийллийн тоо өсжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын эхний 15 хоногт 12,665 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 590, зөрчлийн шинжтэй 9,927, зам тээврийн ослын шинжтэй 2,148 дуудлага, мэдээлэл шалгагдсан.
2024-02-16