Зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэр 50МВт-аар нэмэгдэнэ
“Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг 50 мегаватт /МВт/-аар өргөтгөх төслийн барилга угсралтын гүйцэтгэл 92 хувьтай байна. Тус өргөтгөл ашиглалтад орсноор 100 орчим байнгын ажлын байр нэмэгдэнэ.
2023-12-07
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоожээ
Монгол Улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо гарын үсэг зурлаа. Ингэснээр манай улс НҮБ-ын гишүүн бүх улс буюу нийт 192 улстай дипломат харилцаа тогтоов.
2023-12-07
Бизнесийн зээл хязгаарлагдаж, компаниудын санхүүжилтийн эх үүсвэр хумигджээ
онголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас өнөөдөр “Монголын бизнесийн Орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаагаар Монголын бизнесийн орчин дунджаас доогуур (2.6) үнэлэгджээ. Гурван жил тутамд зохион байгуулагддаг энэхүү судалгаанд 21 аймаг, нийслэл хот, олон салбарыг хамруулж, 300 орчим нарийвчилсан үзүүлэлтээр судалдаг байна.
2023-12-06
БНСУ-д гурван монгол хүн тутмын нэг нь “хараар” амьдарч байна
БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас 2024 онд 165 мянган цагаач ажилтан авна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Тус улсын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас гаргасан 2023 оны есдүгээр сарын 30-ны мэдээллээр Монгол Улсын 54 394 иргэн оршин сууж байгааг дурджээ. Дээрх статистик 2022 онд 39 746 байсан юм.
2023-12-06
Хорт хавдрын эмчилгээнд сүүлийн үеийн технологи нэвтрүүлж эхэллээ
Монгол Улсын ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Швейцарийн F.Hoffmann-La Roche компани хамтран хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
2023-12-06
Кувейт Улс руу шууд нислэгтэй болно
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй ярилцав. 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд хоорондын харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх Агаарын харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Монгол, Кувейтийн харилцааны түвшинг “Өргөн хүрээтэй түншлэл”-д хүргэх хамтын ажиллагааны замын зураглал зэрэг баримт бичгүүдийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиров.
2023-12-06
Ханбогд сумын 457 га газрыг Хятад эзэмшигчтэй компаниудад олгожээ
Тодруулбал, тус нутаг дэвсгэрт “Талын ургах наран”, “Төмөр туурай”, “Их Даваа-Уул” зэрэг 40 орчим гадаадын хөрөнгө оруулалтай компанид газар олгож, эзэмшүүлсэн асуудал нүүрсний сонсголын үеэр яригдаж байна. Ингэхдээ нэг га газрыг дор хаяж нэг тэрбум төгрөгөөр үнэлсэн байгаа юм. “Энэ нь Газрын тухай хуулийг зөрчихөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр илэрхийлээ.
2023-12-05
БНСУ 2024 онд 165 мянган цагаач ажилтан авна
БНСУ 2024 онд 165 000 мэргэжлийн бус цагаач ажилчин авчирч, олон салбарыг хамарсан ажиллах хүчний хомсдолыг даван туулна гэж тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдэгдснийг Ёнхап агентлаг мэдээллээ. Мөн Засгийн газар мэргэжлийн бус хөдөлмөрийн визээр (E-9) ирж байгаа гадаадын ажилчдыг шинээр ресторан, уул уурхай, ойн аж ахуйн салбарт хамруулахаар төлөвлөж байна.
2023-12-05
Хүүхдийн гол судасны хавхлагыг механик хавхлагаар солих мэс заслыг хийжээ
Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан баг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-нд тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд, хөх гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.
2023-12-05
Шинэ автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчид бүртгэнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулжээ.
2023-12-04