Ойрын хоёр хоногтоо хүйтний эрч чангарна
Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-22
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй тогтолцоог бий болгоно
ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн сайд нарын түвшний “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтын хоёр дахь өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг НҮБ-ын Аж үйлдвэрин хөгжлийн байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Гүнтэр Бэгер тэргүүтэй төлөөлөгчдтэй хоёр талт уулзалт хийв.
2024-01-21
400 сая хэрэглэгчтэй trip.com групптэй хамтарна
Соёлын сайд Ч.Номин 54 дэх удаагийн Дэлхийн Эдийн Засгийн чуулганы үеэр trip.com группийн Гүйцэтгэх захирал Жейн Сантай уулзаж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
2024-01-21
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа.
2024-01-21
Хөгжлийн дэмжлэг авч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байна
Жайка олон улсын байгууллагаас Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох зорилгоор “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шат 2015-2019 онд хэрэгжсэн бол хоёрдугаар шат одоо үргэлжилсээр.
2024-01-21
Цас шуурч, салхи 12-14 метр хүрч ширүүснэ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-21
П.Чинзориг: Нийтийн тээврийн салбар жижиг эрх ашигт хүлэгдсэн байна
Нийтийн тээврийн чиглэлийн давхцлыг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд богино маршрутыг бий болгож, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Шинэ чиглэлтэй холбоотой иргэдийн байр суурь ихэд бухимдалтай байна. Үүнтэй холбоотой нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагын төлөөлөгчид мэдээлэл хийж, нийтийн тээврийн салбарт бугшсан асуудлыг шийдвэрлэхээр оролдож байгаагаа илэрхийллээ.
2024-01-20
Биатлончид Монголын багийн салхийг хагаллаа
"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпод оролцож буй Монголын тамирчдын тэмцээн уралдаан биатлоны төрлөөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 10 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т явагдаж, 37 орны 99 тамирчин онч, хурдаа сорилоо.
2024-01-20
Иргэд автобусны шинэ маршрутаар үйлчлүүлж эхэллээ
Өнөөдрөөс нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар иргэдэд үйлчилж байна. Энэхүү маршрутад тусгаснаар үндсэн зургаа, тойрог замын найм, бусад гудамж, талбайгаар дайран өнгөрөх 40, дунд оврын тав, хот орчмын 15 чиглэлийг шинээр бий болгосон.
2024-01-20
“Халамж”-ийн үнэтэй эрчим хүч салбараа “дефолт” зарлахад хүргэх вий
1915 онд Богд хааны ордонд анхны чийдэнг асааж байжээ. Өнөөдөр ч тус чийдэн айл өрх, гудамж, хотыг гэрэлтүүлсээр. Харин Монгол Улс цахилгаанаа үйлдвэрлэсэн өртгөөс нь бага үнээр хэрэглэгчдэд түгээдэг цор ганц улс гэдгийг уншигч та мэдэх үү. Эрчим хүчний эх үүсвэр иргэдийг утас, телевизээс уях нөхцөлийг бүрдүүлсэн ч өсөж буй хэрэглээг хангахад асуудал үүсэв. Хэрэглэгч бүр хэмнэж байж одоогийн нөөцөөр 2026 он хүртэл тэснэ гэх арга ядсан тайлбарыг салбарынхан хэлэх дээрээ тулав.
2024-01-20
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын сайдууд Берлин хотноо чуулж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны нэгдүгээр сарын 17-21-ий өдрүүдэд “2024 оны Хүнс, хөдөө аж ахуйн даян дэлхийн чуулга” уулзалтад оролцож байна. Тус уулзалтыг ХБНГУ-ын Берлин хотноо жил бүр зохион байгуулдаг юм.
2024-01-20
Дундговь аймгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлд оржээ
Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарсан. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьжээ.
2024-01-20
Залуучуудын өвлийн олимпын биатлоны төрөлд зургаан тамирчин оролцож байна
Ази тивд анх удаа болох залуучуудын өвлийн IV олимпын наадам БНСУ-ын Канвон мужид болж байна. Энэ удаагийн наадамд 80 орны шилдгийн шилдэг 1950 залуу тамирчин өвлийн долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө хурд, хүчээ сорин өрсөлдөх юм. Монгол Улсаас гүйлтийн цана, биатлон болон уулын цанаар нийт 12 тамирчин олимпын эрхээ авчээ.
2024-01-20
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл Монгол Улсын тусгаар тогтнолд халтай юу
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэд эсэргүүцэж, нэгдүгээр сарын 13-ны өдрөөс төв талбайд жагссан. Тус хуулийг улс орны тусгаар тогтнол руу халдсан заалттай хэмээн үзэж ийн байр сууриа илэрхийлэв. Харин Засгийн газраас гурван жилийн хугацаанд судалж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад гол нөлөө үзүүлэх хууль хэмээн тайлбарласан. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлаар Ардчилсан намын гишүүд завсарлага авсан. Мөн УИХ-ын Тамгын газарт тус хуулийн төслийг хойшлуулах 156 албан бичиг ирсэн учраас хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулсан юм.
2024-01-19
Монгол Улс НҮБ-д элссэний дараа Их Британитай дипломат харилцаа тогтоожээ
Монгол Улс, ИБУИНХУ хооронд 1963 оны нэгдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоож, энэ жил 60 жилийн ой тохиож байна. Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж, олон улсын тавцанд өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлэх үйл явцын дараа барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи анх удаа Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болжээ.
2024-01-19
Дэлхий “түлшээ” сольсон ч Монгол Улс нүүрсэндээ найдсаар
Монгол Улс 2023 онд рекорд тогтоосон нь 70 орчим сая тонн нүүрс экспортолсон явдал юм. Харин цаашид дээрх хэмжээний нүүрс экспортолсоор байх уу гэдэг асуулт анхаарал татна. Учир нь, уул уурхайн салбарын чиг хандлага өөрчлөгдөж, дэлхий “түлшээ” солих үйл ажиллагаа эрчимжсэн. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний уламжлалт эх үүсвэр болох газрын тос, нүүрс, байгалийн хийн хэрэглээ ирээдүйд хумигдана. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр бол үндсэндээ уул уурхайн салбарт шинэ жимийг гаргах луужин. Олон улс хүлэмжийн хий ялгаруулдаг уламжлалт эрчим хүчний эх үүсвэрээс татгалзаж, сэргээгдэхээр орлуулах зорилт тодорхойлж эхэлсэн нь үүний баталгаа. Манай улсын нүүрсний гол экспортлогч БНХАУ ч нүүрснээс татгалзах замдаа орсон.
2024-01-18