Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна
Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд долдугаар сарын 24-ний өдөр эхэллээ. Дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилгаар 2021 онд АНУ-ын Нью-Йорк хотноо анх удаа зохион байгуулж байсан.
2023-07-26
Сошиалд 40 гаруй сая дагагчтай Nas Daily Монголд ирнэ
Цахим ертөнцөд 40 гаруй сая дагагчтай Nas Daily ирэх сард Монгол Улсад ирэх гэж буйгаа өөрийн цахим хуудаснуудаар дамжуулан мэдэгдлээ. Араб-Израиль гаралтай, 31 настай, контент бүтээгч түүний бүтэн нэр нь Нусейр Ясин. Тэрбээр анх дэлхийн улсууд руу аялж, тухайн улсын онцлог зүйлсийг нэг минутад багтаан харуулдаг бичлэгээрээ алдаршжээ.
2023-07-26
Орхон, Туул, Халх голууд үерийн аюултай түвшнээс давжээ
Орхон, Туул, Халх зэрэг голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байгаа тул дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхаарууллаа.
2023-07-26
Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадам эхэллээ
Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг мандал уулын аймаг, Богдхан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт долдугаар сарын 26-31-ний өдрүүдэд тэмдэглэхээр төлөвлөсөн.
2023-07-26
Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх замыг түр хаана
Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх замыг түр хаана
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас хойшлогдсон Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил долдугаар сарын 26-ны өдрийн 22:00 цагаас долдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах болон Урт-0,680 метр Өргөн-14 метр асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар
2023-07-26
Хятадын Янтай хотоос 2.2 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийх боломжтой
МҮХАҮТ, БНХАУ-ын Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбоо хамтран бизнес уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Янтай хотын Үйлдвэр худалдааны холбооны дэд дарга Ху Вэйнинг тэргүүтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга, байгууламж, электрон хэрэгсэл, машины эд, анги, хүнсний бүтэгдэхүүний үйлдвэрлэл зэрэг 10 гаруй салбарын аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал, Монголын талаас 50 гаруй ААН-ийн төлөөлөл оролцжээ.
2023-07-25
Тог залгах боломжгүй 23 дэд өртөө, 36 байрны 2195 хэрэглэгч байна
Үерийн шалтгаанаар УБЦТС ТӨХК-иас зарим хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна. Тодруулбал, хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, усыг нь соруулж дууссаны дараа залгах боломжтой 23 дэд өртөө, орон сууцны 36 байрны 2195 хэрэглэгч байна.
2023-07-25
Шинэ суурьшлын бүс рүү автобусны 19 чиглэл нээнэ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байна. Тодруулбал 2019 оноос хойш цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 46 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобусаар парк шинэчлэл хийжээ.
2023-07-24