Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Шарилж устгалын хоёр дахь удаагийн устгал өнөөдрөөс эхэлж байна

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/270 тоот тушаалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран 200 хүний бүрэлдэхүүнтэй нийтийн эзэмшлийн шарилж, лууль устгах ажлыг нийслэлийн төвийн 6 дүүргийн 24 байршлын 893,500м2 талбайд өнөөдрөөс эхлүүллээ.
2023-08-03

Эцсийн хүчээ шавхаж буй эрчим хүчний салбар

Үргэлж алдагдалтай ажиллаж ирсэн эрчим хүчний салбарт шинэчлэл хийхгүй бол Улаанбаатар хөлдүү хот болоход ойрхон байна. Ямар ч нөөцгүйгээр бүх хүчээ шавхан ажиллаж, өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах асуудал шийдлээ олоогүй ээ.
2023-08-03

“Уул уурхайн долоо хоног”-оор хөрөнгө оруулалтын орчин, бодлогын шинэчлэлүүдийг хэлэлцэнэ

Манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2022 оноос “Уул уурхайн долоо хоног”-гийг зохион байгуулж байна. Энэ жилийн “Mongolian Mining week-2023” ирэх 10 дугаар сарын 9-13-нд болохоор төлөвлөгджээ.
2023-08-03

Ховд аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төслүүдтэй танилцлаа

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хэрэгжиж буй төсөл арга хэмжээнүүдтэй танилцлаа.
2023-08-03

12 дугаар сургуулийн хичээлийн байр арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль энэ хичээлийн жилд 3300 орчим сурагч хүлээж авна. Өмнөх жилд өөрийн болон түрээсийн нийт 4 байранд хичээллэжээ.
2023-08-03

62 дугаар сургуулийн барилгын гүйцэтгэгч “Ганзосон” компанитай байгуулсан гэрээг цуцалжээ

62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай, хичээлийн хоёр байртай. 3 дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй
2023-08-03

Байгаль орчны багц хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг албан хаагчид хөндлөө

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
2023-08-03

Монголчуудын үнэт зүйлсийг дэлхийн хэвлэлүүд сурталчилна

Монголчууд бидний үнэт зүйл болсон он цагийн туршид уламжлагдан ирсэн соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нараа хүүхэд залуусдаа ойртуулах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах зорилгын хүрээнд “Нүүдэлчин-2023”-ыг наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулна.
2023-08-03

Америк руу 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэгтэй болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2023-08-03

“Улаанбаатар төмөр зам” ХНН жилд 34.1 сая тонн ачаа тээвэрлэхээр зорьж байна

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь тээх, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор Цайдам, Хангай, 36 дугаар зөрлөгийг өргөтгөж, 27 км замд их засвар хийж, СИРДП-Е-гийн 30 төхөөрөмж худалдан авахаар төлөвлөн ажиллаж байна.
2023-08-02

Наймдугаар сард болох бөхийн барилдаануудын мэдээллийг хүргэе

Монголын Үндэсний бөхийн холбооноос наймдугаар сард болох бөхийн барилдаануудын хуваарийг гаргажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
2023-08-02

“Эрдэнэс Тавантолгой” ХК 14.4 сая тонн нүүрс борлуулжээ

"Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 11.5 сая тонн нүүрс экспортолж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалттай ажилласан бол 2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 14.4 сая тонн нүүрс экспортолж, 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.  
2023-08-02

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орлоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орсноор үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөөд байна.
2023-08-02

Хятадын Ардын банктай байгуулсан 7.25 их наяд төгрөгийн своп хэлцлийг сунгажээ

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г дахин 3 жилээр албан ёсоор сунгасан байна.
2023-08-02

Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ

Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ. Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ. Тус гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан байдалтай байна. Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104, жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр газар дээр нь хамтран ажиллаж байна.
2023-08-02

“Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл 50 хувьтай байна

“Улаангомын дулааны станц-2” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувьтай, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
2023-08-02

Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн нөхцөл хүндэрчээ

Цахилгаан эрчим хүчний хэрэглээний эрчимтэй өсөлт болон хагас жилийн байдлаар цахилгаан эрчим хүчний үнэ тариф нь өртгөөсөө 147.7 төг/кВт.ц-аар доогуур байгаатай холбогдуулан ОХУ-аас импортоор авч буй валютын ханшны алдагдал нэмэгдэж, 5.1 тэрбум төгрөгийн импортийн эрчим хүчний өглөгтэй, 1.9 тэрбум төгрөгийн татварын өглөгтэй ажиллаж, санхүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа талаар танилцуулжээ.
2023-08-02

Дархан-Уул аймагт Монголын хамгийн үнэ цэнтэй бунхант булшны олдвор олдлоо

МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь өнгөрсөн онд буюу 2022 оны 6 дугаар сард Хонгор сумын Гавилуй уулын 2 бунхант булшийг сонгон малтан судалж 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байсан.
2023-08-02

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр цахимаар хуралдлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны газар хэлтсийн дарга нар, Мал эмнэлгийн газрын удирдлагууд 21 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга, мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдлаа.
2023-08-01

Польшийн Крушынианы хотноо Татаарын наадамд оролцжээ

Польшийн Крушынианы хотноо долдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан Татаарын 15 удаагийн Сабантуй наадамд Варшав дахь ЭСЯ-наас оролцлоо.
2023-08-01