Монголд автомашин үйлдвэрлэх эрх зүйн орчинг бүрдүүллээ
УИХ-ын чуулганаар Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталлаа. Хэлэлцээр соёрхон батлагдсанаар:
2023-03-31
Тэрэлжид хөрсний бохирлол үүсгэж буй 299 нүхэн жорлонг буулгажээ
БОАЖ-ын Сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот албан даалгаврын дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болох, нүхэн жорлонг буулгах тухай албан мэдэгдэл хүргүүллээ.
2023-03-30
Монголын жудочид Антальяагийн "Их дуулга" тэмцээнийг зорилоо
Монголын улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 31-нд Турк улсад зохион байгуулагдах Антальяагийн “Их Дуулга”-д өрсөлдөнө. Катарын нийслэл Дохад 5-р сарын 7-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй тус тэмцээнд 85 орны эрэгтэй 350, эмэгтэй 266 нийт 616 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна.
2023-03-30
Улаанбаатарт 17 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх боловч,гуравдугаар 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-03-30
“Өргөн нэвтрүүлгийн бодлогын орчныг сайжруулах төсөл”-ийг эхлүүллээ
Төслийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалт, семинарыг зохион байгуулах, өргөн нэвтрүүлгийн бодлогын орчныг сайжруулах, бодлогын судалгаа хийж, контент хөгжүүлэлтийн чиглэлээр олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөж, хоёр талын экспертүүд санал солилцлоо.
2023-03-28