Хөвсгөлийн Эрхэл нуурын шувуу тоолох судалгааг хийжээ
Тооллогод 11 зүйлийн 834 шувуу тоологдсон. Үүнээс 385 нь бие гүйцсэн, 449 нь залуу шувуу байсан.Мөн шувуудын төрх байдал зан төлөвт ажиглалт хийхэд ямар нэг өөрчлөлт ажиглагдсангүй, үхсэн шувуу, шувууны сэг зэм тааралдсангүй тайван байлаа.
2023-07-27
Өнөөдрөөс ихэнх нутгаар хална
Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа нийт нутгаар хална. Улаанбаатарт өдөртөө 24, шөнөдөө 9 хэм дулаан байна.
2023-07-27
Төмөр замын ойролцоо хариулгагүй мал бэлчээхгүй байхыг анхаарууллаа
Үүний дагуу манай компанийн зүгээс Малчин иргэдийн сонор сэрэмжтэй байдлыг дээшлүүлэх, мэдээлэл олгох, зааварчилгаа өгөх, таних тэмдэг байршуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг 2-3 цагийн өмнө орон нутгийн малчин иргэдэд утсаар мэдээлэх зэрэг Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөх ажлыг удаа дараа зохион байгуулж ирсэн.
2023-07-26
Өмнөговь аймагт "Динозавр фестиваль" болно
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс санаачлан зохион байгуулж буй энэ зуны хамгийн супер, хамгийн шинэлэг Динозавр фестиваль тун удахгүй Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баянзагийн олдворт газарт болох гэж байна.
2023-07-26
Өнөө шөнө дуу цахилгаантай, аадар бороо орно
Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
2023-07-25
Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”-ын хэрэгжилтийг хангах Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн XIX хурал 2023.07.24-нд боллоо.
2023-07-25
Энэ сард орон нутгийн нислэгээр 31.6 мянган зорчигч тээвэрлэжээ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт 8 чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн. Орон нутгийн нислэгээр 7 сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байна.
2023-07-25
Тэрэлж орчмоос 17.5 тонн хог хаягдал цэвэрлэлээ
Наадмын дараах үүссэн хогийг түүж цэвэрлэх ажил 2023 оны 7 сарын 15 өдрөөс эхлэн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдийн ойр хавийн хогийг цэвэрлэж, одоогийн байдлаар 17,5 тонн хогийг Налайх дүүргийн хогийн цэгт зөөж хаяад байна.
2023-07-25
Хоошёорюү Эзэн хааны цомыг анх удаа гардаж, Озэки цолны болзлоо хангажээ
68 дахь ёкозүна Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү сүүлийн өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхогийн шавь, "Рэйва эриний мангас" хочит Очиай буюу Хакүохог туршлага заан үватэнагэ мэхээр өвдөг шороодуулсан. Улмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч боллоо.
2023-07-25
Ховд сум чиглэлийн 18.5 км авто замын бүтээн байгуулалт эхэллээ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих баруун бүсийн босоо тэнхлэгийн A0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн 18.755 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт өнөөдөр /2023.07.24/ эхэллээ.
2023-07-25
Шатахуун түгээх газруудын нүхэн жорлонг буулгана
Шалгалтын хүрээнд Юнайтед бэйст ойл, Ентүм салбар 1, М-Ойл станцууд нь Нийтийн ариун цэврийн байгууламжид тавигдах шаардлага MNS 4943:2011 стандартын шаардлага хангасан нийтийн ариун цэврийн байгууламжтай болж, Шунхлай, Ник петровис, Сод монгол, Монсуль, Магнай трейд, Дашваанжил газ зэрэг газрууд нь хөрс рүү бохир нэвчихгүй кальцо байршуулсан, агааржуулагчтай соруулах шийдлээр хийгдсэн 10 ширхэг эко жорлонтой боллоо.
2023-07-25