Өвлийн тэргүүн сарын шинийн 8-ны өдөр өчигдөр тохиож, 61 жил ханилсан хос "Очир-Эрдэнэ"-ийн ёслолоо "Гэрлэх ёслолын ордон"-нд хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэжээ. Азай буурлуудын энэхүү үйл явдал нь залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсныг тус ордноос онцлов.
Төр улсдаа үнэлэгдсэн
Түмэн олондоо хүндлэгдсэн
Ахан дүүстэй ачлалтай,
Ач гуч, үр хүүхдэдээ өмөг түшиг болсон
Очир-Эрдэнийн хуримын эздэд дээдийн дээд урт наслахын дэлгэр ерөөлийг "Гэрлэх ёслолын ордон" зүгээс дэвшүүлсэн байна.
Мөнгөн хуримыг 25-аас дээш жил ханилсан гэр бүл хийдэг бол алтан хуримыг 40-50 жил ханилсан хосууд хийдэг. Харин Очир-Эрдэнийн хуримыг 60-аас дээш жил ханилсан бол хийдэг.