Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Т.Ариунзаяа Токиогийн “Их дуулга”-аас анхны медалиа хүртэв

Т.Ариунзаяа дагах барилдаанд өнгөрсөн жил Токиогийн “Их дуулга”-д удаалсан Бразилын Жeссика Лимаг буулган авлаа.  Медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга эзэн орны Момо Тамаокийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожиж, насанд хүрэгчдийн ангиллаас анхны мeдалиа зүүв.
2024-12-09

Б.Отгонзул: Би аваргаа хамгаалж тоглохыг үргэлж хичээдэг

“Хөлөгт тоглоом” клубийн тамирчин, Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн 3а ангийн сурагч Б.Отгонзул даамаар хичээллэн богино хугацаанд амжилт гаргаж буй.
2024-12-09

Монголын туялзуур сэлмийн холбоог өндрөөр үнэлэв

Туялзуур сэлмийн холбоог 2009 онд байгуулж, Азийн болон Олон улсын туялзуур сэлмийн холбооны гишүүн болсон цагаас манай тамирчид тэмцээнд оролцож эхэлсэн түүхтэй. Олимпын наадмын төрөлд багтдаг эл спортоор Монголын хүүхэд, залуус сонирхон хичээллэж, эрчимтэй хөгжих болсноор амжилт гаргаж байгаа. Узбекистаны Ташкент хотод Азийн туялзуур сэлмийн холбооны 37 дугаар Ерөнхий ассемблейн хурал саяхан болсон юм.
2024-12-06

Б.Даариймаа дэлхийн шилдэг шүүгч боллоо

Б.Даариймаа насанд хүрэгчдийн ангиллын 13 жингийн зургаад нь аваргын төлөөх тэмцээнийг дэнсэлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн шилдэг шүүгчээр шалгарч, А зэрэглэлийн үнэмлэх гардан авсан юм.
2024-12-06

С.Гансүх онооны аваргаар тодорлоо

Залуучуудын оноо олгох 10 цуврал уралдаанд оролцсон 53 тамирчнаас 16 нь чансааг тэргүүлж буй. Өмнөх уралдаанд 136 хувийн дугаартай “VX motors LLC” клубийн тамирчин Ө.Баярсайхан хошуучилсан билээ. Тэгвэл түүний дараа “GThub” мастер кросс уралдаанд 107 хувийн дугаартай хурд сорьсон “Төмөрт хүлэг”-ийн Ч.Батчулуун дахин тэргүүлэв.
2024-12-05

“Tоп 6” тэмцээний шилдгүүдийг шалгаруулав

Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан, жин тус бүрд шилдгүүдийг тодруулах “Tоп 6” тэмцээнд 19 байгууллагын 83 тамирчин оролцлоо. Олон улс, тив, дэлхийн болон олимпын наадамд өрсөлддөг тамирчид хүч сорьсон нь дээрх тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байв. Бөхийн хорхойтнуудад өөрийнхөө дэмждэг бөхчүүдийн дэвжээн дээрх ялалт, ялагдал, уран, дайчин, зоримог, гал гарсан барилдааныг үзэж урам авах нь сонирхолтой санагдсан биз ээ.
2024-12-05

“Бөртэ чоно-2024” ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах нь

Наадам зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, төлөвлөгөө, хуваарилалтыг хэлэлцэн, өмнөх наадмуудаас илүү шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-12-05

Н.Мишигсүрэн: Багийнхаа тоглогчдыг өмнөхөөс нь илүү амжилтад хүргээд зодог тайлах сан гэж боддог

Монголын хоккейн үндэсний шигшээ баг, “Дархан” багийн ахлагч, ОУХМ Н.Мишигсүрэнг танихгүй хүн ховор.Тэрбээр энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг амжилтуудыг үзүүлсэн. Хүүхэд байхдаа шайб, цохиуртай нөхөрлөж, үеийнхээ нөхөдтэй мөсөн талбайд өнждөг байсан тэрбээр 1999 онд шигшээ багт анх хөл тавьжээ.
2024-12-04

А.Баттулга “Дэлхийн цом”-д түрүүллээ

А.Баттулга “Дэлхийн цом”-д түрүүллээ
2024-12-03

Монголын тамирчид Бишкект медалийн хур буулгав

Киргиз улсын Бишкек хотод эхэлсэн мас-рестлингийн өсвөр үе, насанд хүрэгчдийн VI ДАШТ-д Монголын тамирчид улсаа төлөөлөн хүч сорьж байна. Тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн ангиллаас 90 кг-ын жинд И.Буяндалай, -125 кг-д Б.Мөнхтүшиг, +125 кг-д М.Төрбат хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн -85 кг-д Б.Дашням, +85 кг-д Б.Эрдэнэтуяа III байр эзэллээ.
2024-12-03

Астанагийн дэвжээнд амжилтаа бататгасан аварга

Казахстаны Астана хотод өнгөрсөн сард зохион байгуулсан самбо бөхийн ДАШТ-ээс манай тамирчид зургаан медальтай эх орондоо ирсэн. Монголын самбо бөхийн спортод Г.Баяндүүрэн хэмээх нэр тодоос тод сонсогдож, гал гарсан барилдаан, тулаанаараа дэлхийн дэвжээнд цойлж, шилдгүүдийн эгнээнд жагсах болов. Хөдөөгийн эгэл жирийн амьдралаар өсөж, хүмүүжсэн түүнийг спортоор замнахад гэр бүл, өссөн орчин нь багагүй нөлөөлжээ.
2024-12-02

Франц хэлээр хэвлэсэн “Тунгалаг Тамир” романыг номын сангуудад байршуулав

ХХ зууны сор болсон бүтээлүүдийн нэг болох Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан олон нийтийн хүртээл болгожээ. Эл орчуулгыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн хийсэн юм.
2024-12-02

Б.Мөнх-Оргил, Н.Гэрэлмаа нар Пан Америкийн аварга болов

Б.Мөнх-Оргил, Н.Гэрэлмаа нар Пан Америкийн аварга болов
2024-12-01

С.Мягмарсүрэн “Ice drift-2024” цувралд түрүүлж, О.Өсөхбаяр улсын аварга болов

Монголд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн авто спортын “Ice drift-2024” дөрвөн цуврал тэмцээн болсон. Тус тэмцээнд оролцсон тамирчдаас нийт цуглуулсан оноогоор тэргүүн байрт “Дархан дрифт” клубийн 77 дугаартай С.Мягмарсүрэн (600 оноо) шалгарав. Түүний ард 570 оноогоор “I drift” клубийн тамирчин, 11 дугаартай А.Наранбаатар бичигджээ. 512 оноогоор мөн “Дархан дрифт” клубийн тамирчин, хоёр дугаартай Г.Очирлхагва III байр эзэллээ.
2024-11-28

Л.Ариунболд аваргын цом гардлаа

Монголын авто спортын ОУХМ, Гавьяат тамирчин Д.Болдбаатар аваргын нэрэмжит “GT hub” мастер кросс уралдаанд 74 тамирчин  хурд сорив. Тэднээс “Батжин транс” ХХК,  “VX motors racing” клубийн тамирчин, 36 дугаартай, спортын мастер Л.Ариунболд түрүүлж, аваргын цом гардлаа.
2024-11-27

“Стейниц” академийн шатарчид “Цодгор хүү-2025”-д тэргүүлэв

Улсын аварга, шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит сурагчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2025” тэмцээнд 6-7, 10-11 насны ангилалд 335 оролцогч өрсөлдсөн. 6-7 насны охидын ангилалд Ү.Баянлхам (“Chess mind”), хөвгүүдийнхэд М.Үлэмж (“Стейниц” академи) түрүүллээ.
2024-11-27

Чансааны оноо олгох тэмцээний аваргууд тодорчээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын сонгодог дартсын холбооноос “Target classic open-10” чансааны оноо олгох тэмцээн зохион байгууллаа. Энэ удаа эрэгтэйчүүдийн дан хосын төрөлд 53 хос өрсөлдсөнөөс спортын мастер Ө.Жаргалсайхан, Б.Давааням нар түрүүлж, шилдгээр тодров.
2024-11-25

Г.Тэнгүүндалай: Шатрын бодлогуудыг маш хурдан бодож, дэлхийн аварга болсон

Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” сургуулийн есдүгээр ангийн сурагч, Дэлхийн шатрын холбооны мастер Г.Тэнгүүндалайг зочноор урьж ярилцахаар “Босоо ноён” клубийг зорив. Тэрбээр Э.Энхнар дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базааж байлаа. Тэд багш, шавийн барилдлага тогтоогоод гурван жил болжээ.
2024-11-25

Б.Ганболд хүрэл медаль хүртэв

Канад улсад энэ сарын 22 хүртэл үргэлжлэх пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын пара цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад Б.Ганболд хүрэл медаль хүртлээ.
2024-11-22

Бүжгийн спортынхон тивийн тэмцээнд амжилттай оролцлоо

“Хүүхэд-2” ангилалд M.Тэнүүн, Г.Үүлэн нар нээлттэй стандарт бүжгийн тэмцээнд мөн зургаан алт, латин бүжгийнхэд дөрвөн хүрэл медаль гардав.
2024-11-22