Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Аюултай хог хаягдал үүсгэгчдэд 1.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрынхан аюултай хог хаягдал үүс­гэгч болон дахин боловсруулах чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийн 111 байгууламжид энэ онд хяналт шал­галт хийснээ танилцуулав.
2024-12-17

Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчилгээ нэвтрүүлжээ

Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчил­­­гээг иргэн Ж.Золбоо санаачлан өнгөрсөн сарын 1-нээс нэвтрүүлжээ. “Хүргэлтийн эргэлт” нэр­тэй уг үйлчилгээ нь Улаанбаатарын түгжрэл, хал­­тир­­­гаа гулгаа, хүйтэн цаг агаараас шалтгаа­­лаад дот­­нын хүмүүсээ эмнэлэгт хэвтэхэд нь эргэж ча­­­­­дахгүй байгаа иргэдэд туслах зорилготой.
2024-12-17

Ханиад, томууны тархалт 43 хувиар ихэслээ

Нийслэлийн хэмжээний эмнэлгүүд дэх то­муу, томуу төст өвчний нөхцөл байдлыг ЭМЯ-наас өчигдөр ээлжит мэдээллээрээ хүр­гэлээ. Улаанбаатарт ханиад, томууны дэг­­­дэлт алаг цоог хэвээр байгааг нийс­­лэ­лийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бат­­цоож та­­­нилцуулсан.
2024-12-17

 Ил гал, яндан, пийшингийн аюулгүй ажиллагаатай  холбоотой түймрийн дуудлага нэмэгдэв

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хо­ногт аюулт үзэгдэл, ослын 84 дуудлага онц­гой байдлын байгууллагад бүртгэгджээ. Үү­ний 74 нь ахуйн, нэг нь ой, хээрийн түйм­рийнх аж.
2024-12-17

Цэцэрлэгийн багш нарыг гэрээс нь ажиллуулах чиглэл өгөв

Цэцэрлэгийн багш, ажилтанд ирэх нэг­дү­­гээр сард багтаан 7-10 хо­ногийн хугацаа­тай, ца­­лин­тай чөлөө олгох саналыг УИХ-ын ги­­­шүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сай­дад хүр­­­­­­­­­гүүл­­сэн би­­лээ.
2024-12-17

Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй 20 хүний хэргийг шүүх шийдвэрлэх дургүй байна

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэр­гийг шүүх шийдвэрлэх тун дургүй байна. Сүх­баа­­­тар дүүр­гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүү­­­­хийн шүүгч Д.Дарьсүрэн удирдан өн­­­­гөр­­сөн баа­­сан гарагт энэ хэр­гийн урьдчилсан хэ­­лэл­­­цүүл­­­гийг хийсэн юм. Уг хур­лаас хэрэгт нэ­­мэлт ажил­­­­лагаа хийлгэхээр про­ку­рорын хя­­­нал­тад бу­­цаах захирамж дахиад гар­гав.
2024-12-17

Бог малын мялзан өвчний улмаас Ховдын Булган сумд  хорио цээрийн дэглэм тогтоов

Ховд аймгийн Булган сумд бог малын мялзан өвчин тарх­­­сан­тай холбоотойгоор энэ сарын 15-ны 17.00 цагаас эхлэн то­дор­­­­хой­гүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоох шийд­­­­­вэ­­рийг орон нут­­­гийнх нь удирдлага гаргасан байна.
2024-12-17

ХХААХҮЯ-ны газрын дарга асан Л.Чой-Иш, М.Энх-Амар нарыг дахиад шүүхэд шилжүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэ­рэг­жилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газ­­­­­­рын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарт хол­богдох, албан тушаалаа урвуулан ашиг­­лаж, бус­дад давуу байдал олгосон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дахиад шүүхэд шил­­жүүл­лээ.
2024-12-17

Энэ оны эхний 11 сард гадаадын 88 794 иргэнд цахим виз олгожээ

Монгол Улсыг олон улсад төдийгүй ху­вийн хэвшил, гадаад, дотоодын ир­­гэдэд сур­талч­лах хүрээнд “Мон­­голд зочлох жил” санаачилгыг 2028 он хүртэл үргэлж­лүү­лэхээр Засгийн газ­раас шийдвэрлэсэн билээ. 
2024-12-17

Цахим орчин сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ

“Дижитал орчин ба мэргэжлийн сэт­гүүл зүй” хэлэлцүүлгийг “Балдорж” сан, Соёл урлагийн их сургуулийнхан хамт­­­ран өчигдөр зохион байгууллаа. Уг хэ­­лэл­­цүүлэгт МУИС, СУИС, Хү­мүүн­лэ­гийн ухаа­ны их сургууль, “От­гон­­тэн­­гэр” их сургуулийн Сэтгүүл зүйн тэн­­­хи­­­мийн багш нар оролцож, судал­гаа­­ны аж­­луу­даа­саа та­­нил­цуулсан юм
2024-12-17

Экологийн коридор бүхий зурвас газруудыг тусгай хэрэгцээнд авав

Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвс­гэр дэх 5926, Сонгинохайрханы 21 дүгээр хороон дахь 14 419, нийт 20 345 га талбайг нийслэлийн ИТХ-ын 24/18 ду­гаар тогтоолоор экологийн коридорын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
2024-12-17

“Найрамдал” төвийн өвлийн ээлжийн бүртгэлийг  маргааш эхлүүлэх нь

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч­­дын амралт эх­лэх гэж буйтай холбоотойгоор олон ул­сын хүүхдийн “Най­­­рам­­­­дал” төвийн­­хөн өв­­лийн ээл­­­­жийнхээ хуваарийг гар­га­­­жээ.
2024-12-17

Богдхан уулыг нүхлэхийг эсэргүүцлээ

Дархан цаазат Богдхан уулаа нүхлэхийн тулд их мөнгө зарцуулах гэж буйг эсэргүүцэж байгаагаа Гавьяат эдийн засагч Б.Осоргарав өчигдөр мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт хан­дан дээрх асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өр­нүү­­лэхийг уриалж буйгаа тэрбээр дурдсан.
2024-12-17

Судалгааны нөлөөлөл, ажил олгогчийн үнэлгээгээр Массачусетсийн технологийн дээд сургууль тэргүүлжээ

Их Британид төвтэй “Quacquarelli Symonds” судалгааны байгууллага дэлхийн их сур­гуу­лиудыг эрдэм шинжилгээний чанар, ажил ол­гогчдын үнэлгээ, олон улсын харилцаа зэрэг үзүү­лэлтээр үнэлж, жил бүр QS  хэмээх эрэмбэ тогтоодог уламжлалтай.
2024-12-16

Зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийг оюутнууд судалж байна

Их, дээд болон мэргэжлийн сургуулийн суралцагчид зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийн талаар судалж байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлэв.
2024-12-16

Амралтын газар, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн чиглэл нээх нь

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрүүлэхэд дэмжлэх үзүүлэх зорилгоор амралтын газар, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай чиглэл нээхээр бэлтгэж байна.
2024-12-16

Б.Тулга: Нарансэвстэйн боомт баруун бүсийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.
2024-12-16

“Ухаалаг гүүр”, “Гэрийн автоматжуулсан систем” бүтээл шилдгээр шалгарлаа

“Өсвөрийн зохион бүтээгч 2024” үзэс­гэ­­­лэнг өнгөрсөн баасан гарагт Хүүхдийн ур­­­лан бүтээх төвд нээв. Тус үзэсгэлэнд Улаан­­­­баатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөр­­­­­хангай аймгийн 60 гаруй сурагчийн 41 бү­­­­тээ­лийг дэлгэж, олны хүртээл болгосон юм.
2024-12-16