Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “e-Business” системд нэгтгэнэ
Төрийн үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсныг өчигдөр мэдээллээ. Үүний хүрээнд төрөөс олгож буй зөвшөөрөл, түүнтэй төстэй харилцааг зохицуулах, эрх зүйн бусад актын уялдааг хангахад чиглэсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах аж. М
2024-12-19
Тэтгэврийг зургаан хувиар өсгөв
Инфляцын түвшинтэй уялдуулж, тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
2024-12-19
Чингэлтэй дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний халиа, тошин үүсжээ
Чингэлтэй дүүргийн найм, 17, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр зарим хэсэгт их хэмжээний халиа, тошин үүссэн байна. Хөрснөөс ус нэвчиж, айл өрхийн хашаа, нийтийн эзэмшлийн талбай руу хальж мөстөөд буй аж. Иймд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн иргэдэд эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах талаар заавар, зөвлөмж уржигдар өгсөн гэнэ.
2024-12-19
“Эмээлт”-ийн замд хүний амь үрэгдсэн осол гарчээ
Олон нийтийн сүлжээнд ослыг харсан иргэд “Суудлын автомашины жолооч, зорчигчийг согтуу байсан бололтой” хэмээн бичиж буй ч цагдаагийн байгууллагаас энэ талаарх албан ёсны мэдээллийг өгөхөөс татгалзсан юм.
2024-12-19
Цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж дөрөв дахин нэмэгджээ
Улс орнуудыг үндэсний цаг уурын албаа чадавхжуулах, цаг агаар, уур амьсгалын аюултай үзэгдлээс сэргийлэх системийг нутагшуулахад онцгой анхаарах шаардлагатайг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас дахин анхаарууллаа. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын дундаж температур түүхэн үзүүлэлт буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнийг давах болсноос хэт халж, үер, зуд, ган гачиг, ой, хээрийн түймэр, хүчтэй салхи, шуурга, аянга цахилгаан зэрэг аюултай, эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгджээ.
2024-12-19
Нийслэл дэх суурин харуулууд агаарын чанарын үзүүлэлтийг ташаа мэдээлж байна
Утаа угаар тартагтаа тулсан энэ өдрүүдэд нийслэлчүүд Улаанбаатар дахь агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээдэг “чухал” ажилтай болов. Төр засаг нь бодит байдлаа хүлээн зөвшөөрч, эрсдэлээс сэргийлэх мэдээлэл, зөвлөгөөг иргэддээ хүргэхгүй байгаа тул олон нийт цахим хэрэгслийн тусламжтайгаар агаарын чанарыг тандаж, суурин харуулуудын үзүүлэлтийг “харуулдаж” суухаас аргагүйд хүрсэн юм. Гэтэл агаарын чанарын үзүүлэлтийн гол эх сурвалж болсон суурин харуулууд нь бохирдлын түвшнийг илт алдаатай, худал мэдээлж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсээр байна.
2024-12-19
Их наяд төгрөгөөр түгжрэлийн голомт бий болгох нь
Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнгээр байн байн эргэлдэж, улмаар “Нийслэл 100 хувь мэдэлдээ авлаа” гэж попорсон нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өрнөсөн үйл явдал.
2024-12-19
Үсгээ ч үзээгүй багачуудад нэрмээс болсон “Эдүтэн”
Молом, маам, Осор, Сосорын дунд төөрч будилсан багачуудад цахимаар дасгал, даалгавар хийлгэнэ гэдэг тэвчээр шалгасан ажил болохыг эцэг, эхчүүд хэлж байна. Дөнгөж үсгээ үзэн, үе холбон уншиж, бичих, бодож сурах гэж ядсан хүүхдүүдэд “Эдүтэн” цахим сургалтын платформын дасгал, даалгаврыг гүйцэтгэнэ гэдэг хүндэдсэн ачаа болжээ.
2024-12-19
“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагчийн хэрэг шүүхэд гацав
Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалт авлигын үүр уурхай, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болж, ашиглалтад бүрэн гүйцэд оруулж чадалгүй хугацаа алдсан. Эл чиглэлийн авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор ЗТХЯ-ны албан тушаалтнуудаас авхуулаад олон хүн авлигын хэрэгт шалгуулан, зарим нь ял шийтгүүлчихээд буй билээ.
2024-12-19
Мэргэжлийн багш нарыг мэргэшүүлжээ
Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшийг мэргэшүүлэх сургалтыг Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Сургалтад Монгол-Солонгосын, Үйлдвэрлэл, урлалын, Техник, технологийн болон “Шинэ иргэншил” гэсэн политехник коллежийн дөрвөн мэргэжлийн 160 орчим багш хамрагдаж буй гэнэ.
2024-12-18
Монголчууд 2030 он хүртэл хавдрын шинэ эмнэлгийн бараа харахгүй нь
Сүүлийн таван жил улсын төсөвт мөнгө тусгуулаад ч эхлүүлж чадаагүй хавдрын шинэ эмнэлгийн барилгын ажлыг яаравчлуулах үүргийг уржигдар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаныханд өгсөн. Түүний захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр энэ талаар мэдээлэл хийв. Тус ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Хүрэлбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Алтаншагай нар багтжээ.
2024-12-18