Машиныхаа дугаарыг халхалж хөдөлгөөнд оролцож байсан залууг шалгаж байна
Улаан хүрэн өнгийн “Субару импреза” загварын 30 26 У... дугаартай автомашины жолооч замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, камерын доогуур өнгөрөхдөө улсын дугаараа нууцалж буй бичлэг фэйсбүүкийн “Цахим замын цагдаа” хуудаст өнгөрсөн бямба гарагт цацагдсан юм.
2024-12-23
CU-гийн худалдагчид халдсан этгээд өмнө нь согтуу хүмүүсийг дээрэмдэж байжээ
Уг хэргийг үйлдсэн хэрэгт холбогдсон Мөнхбат өмнө нь бас бусдын эд зүйлийг дээрэмдсэн хэрэг өдүүлж байсан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт 2022 оны гуравдугаар сард согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэнд цахилгаан шатан дотор халдаж, эд зүйлийг нь бүлэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдож байсан нэгэн аж.
2024-12-23
Б.Нямдаваа: Хөрс хамгаалах, нөхөн сэргээх мэргэжилтний хомсдолд орчхоод байна
МУИС-д хөрс судлалын мэргэжилтнийг 2014 оноос хойш бэлтгээгүй. ХААИС-д хөрс судлаач бэлтгэдэг боловч энэ чиглэлийг сонгон суралцдаг оюутан тун цөөн. Ихэнх нь сургуулиа төгссөний дараа газар тариалангийн чиглэлээр ажиллаж байна л даа. Монгол орон нь 1.5 сая ам км талбайтай. Ийм томоохон талбайтай атлаа хөрсөө хамгаалах, нөхөн сэргээх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх мэргэжилтний хомсдолд орчхоод байна гэсэн үг.
2024-12-23
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардав
Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь оршин суудаг нийслэл хотын иргэдийнхээ эрүүл, амьд явах эрхийг ноцтой эрсдэлд оруулж буй утааны гамшгийн эсрэг татвар төлөгчдийн мөнгөөр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлсэн, цаашид хэрхэх талаар олон нийт, иргэдэд үнэн зөв мэдээлэл, бүрэн бүтэн хариулт өгөх албан тушаалтны үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан бүдүүлэг, балмад үйлдэл
2024-12-23
Ханиад, томуутай хүүхдүүдийг эмнэлэг хооронд шилжүүлж эхлэв
Түүнчлэн Яармаг дахь Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй, Баянголын 23, 24 дүгээр хорооны хүүхдүүдийг дүүргийн эмнэлэг рүү шилжүүлж байгааг салбарын яамнаас мэдээлэв. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн IV хорооныхныг “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хуваарилах арга хэмжээг авчээ.
2024-12-23
Хиймэл оюун ухаан хайлтын системийг “эзэлжээ”
Дэлхийн хэмжээнд цахим орчин дахь уламжлалт, тэр дундаа Google хайлтын системийн хандалт эрс буурсныг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. Учир нь хэрэглэгчид хүссэн мэдээллээ оновчтой, шүүлтүүртэйгээр богино хугацаанд цуглуулах боломжтой, хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан хайлтын бусад системийг сонгох болж. Үүний нэг нь ChatGPT бөгөөд монголчууд ч сүүлийн үед түгээмэл ашиглаж буй билээ.
2024-12-21
У.Мөнхбаганыг 30 хоног баривчилж, бусдыг доромжилсон үйлдлийг нь шалгаж байна
Тухайлбал, жүжигчин Б.Амарсайхан “Хаалга цохиж амгалан тайван байдал алдагдууллаа” хэмээн бага насны хөвгүүдэд гар хүрч буй бичлэг өнгөрсөн сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан” гэм буруутайд тооцон 300 нэгжтэй тэнцэх буюу 300 000 төгрөгөөр торгох шийтгэл оноосон юм. Өдгөө “Этик продакшн”-ы жүжигчин С.Одбаярын хүний биед халдаж буй үйлдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-12-20
Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэг 30 жилийн ойгоо тэмдэглэлээ
Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийнхэн 30 жилийн ойгоо энэ сарын 18-нд тэмдэглэлээ. Монгол Улсаас Японд суусан анхны Элчин сайдаар ажиллаж байсан С.Дамбадаржаа агсан санаачилж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцож байсан хүмүүс нэгдсэнээр 1994 онд тус нийгэмлэгийг байгуулж байжээ. Тэр цагаас хойш Монгол, Япон Улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон чухал үйл ажиллагаа явуулж ирсэн аж. Тухайлбал, хоёр орны харилцааны түүхэн тэмдэглэлт үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлэх, баримтат кино хийх, ном товхимол хэвлүүлэх, эрдэм шинжилгээний бага хурал, форум зохион байгуулах, урлаг, соёл, боловсролын болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
2024-12-20
Тэрэлж, “Скай ресорт” руу автобус явуулах нь
Офицеруудын ордноос 10.00, 12.50, 15.20, 18.10 цагт хөдлөх юм байна. Нөгөөх нь Тэрэлжээс 12.50, 15.40, 18.30, 21.20 цагт буцан ирэх гэнэ. Энэ чиглэлд хүүхэд 1200, том хүн 2300 төгрөгөөр зорчих нь.
2024-12-20
Сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм хилээр нэвтрүүлэхийг завдлаа
Сэтгэцэд нөлөөт эм их хэмжээгээр хилээр нэвтрүүлэх гэж байсан хоёр ч тохиолдлыг гаалийнхан илрүүлэн холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүллээ. Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор ОХУ-аас орж ирсэн манай улсын харьяат иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхэд их хэмжээний эмийг ундаа, шүүсний сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж нэвтрүүлэхийг завдсан байна.
2024-12-20
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй 672 иргэнд хариуцлага хүлээлгэв
Яаралтай тусламж хэрэгтэй үедээ, эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэд нэн тэргүүнд 102 дугаарын утсанд дуудлага, мэдээлэл өгдөг. Дуудлага, мэдээллийнх нь дагуу гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээр очсон, эсвэл гудамж, талбайд албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, заналхийлэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах үйлдэл зарим иргэн гаргадаг.
2024-12-20