Шатахуун тээвэрлэгч цистерн дэлбэрч хоёр хүн түлэгджээ
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтын аманд үйл ажиллагаа явуулдаг “Өсөх тээвэр” ХХК-ийн хашаанд цистерн дэлбэрч хоёр хүн түлэгджээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуулийн дэргэд байдаг тус компанийн хашаанд “SCANIA P400” загварын хүнд даацын шатахуун тээвэрлэгч ачааны автомашины ёмкостийг гагнуурчин Т гагнаж байтал дэлбэрсэн гэнэ. Үүний улмаас гагнуурчин Т, жолооч Б нар түлэгдсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
2024-06-14
Гурав дахь удаагаа хорих ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэхгүй
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийг 2021 оны гуравдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд гурав дахь удаагаа баривчилж байв. Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн эмзэг эрхтэндээ нууж яваад баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан юм. Гэвч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан билээ.
2024-06-14
Эрхээ хасуулсан эмэгтэй согтуугаар дахиж автомашин жолоодоод онхолдов
Налайх дүүргийн нутаг, Тэрэлжийн давааны замд өнгөрсөн мягмар гаргийн үдэш зам тээврийн осол гарч, суудлын автомашин онхолджээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт ажиллахад тухайн тээврийн хэрэгслийг Архангай аймгийн харьяатай Л.О гэдэг эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад осолд өртөн гэмтсэн байна. Тэрбээр өмнө нь жолоодох эрхээ хасуулсан нэгэн байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.
2024-06-14
“Бэлтэсмөрөн”-гийн гэх хэргийн шүүх хурлыг энэ сарын 26 хүртэл завсарлууллаа
Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон “Бэлтэсмөрөн” ХХК-ийнхны хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн мягмар гарагт 11 дэх өдрөө хэлэлцлээ. Уржигдар улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хоёрдугаар санал, дүгнэлт, есөн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож дуусаад шүүхийн хэлэлцүүлэг өндөрлөв. Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж зөвлөлдөхөөр энэ сарын 25 хүртэл хурлыг завсарлуулав.
2024-06-13
Х.Баярхүү нарт холбогдох хэргийг нэмж шалгаж дууслаа
АТҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан Х.Баярхүү, Увс аймаг дахь АТҮТ-ийн салбарын дарга У.Золбоо нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцэхгүй, үл ялих шалтгаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар АТГ-ын мөрдөгчид шүүхээс даалгасан ажиллагааг нь хийгээд дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон аж. Тус хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 922 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 11-т нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсний дотор Х.Баярхүү, У.Золбоо нарынх багтсан юм.
2024-06-12
Хар тамхины хар гай
Донтохоос нь өмнө дориухан анхаарч, эрсдэлд оруулалгүйгээр татаж авахгүй бол нэгэнт мансуурагч болсон бол ямар аюултай болохыг хэд хэдэн жишээ татан сэрэмжлүүлэхийг зорилоо.
2024-06-11
Ялтны нэр дээр халамж олгосон хэлтсийн даргад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Отгонтуяад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнийг албан тушаалаа урвуулан, хорих ангид ял эдэлж буй иргэний нэр дээр зээл гаргуулах талаар хамаарал бүхий хүмүүст нь санал тавьж, улмаар хэд хэдэн хөтөлбөрөөс тодорхой хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэн, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт буруутгаж буй юм.
2024-06-11
Настайчууд төлбөргүй хэвтдэг тасагт эмчлүүлэгсдээс мөнгө авсан эмч нарыг шүүхэд шилжүүлэв
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Батчимэг, Мэдрэлийн тасгийн эрхлэгч Б.Отгонбаяр нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар тооцоод буй юм.
2024-06-10
Солонгосчуудын валютыг зочид буудалд ажиллаж байсан үйлчлэгч хуурамчаар сольжээ
Уг гэмт хэргийг Б.Бадамгарав гэдэг өмнө нь “Гранд хилл” зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй үйлдсэн гэж буруутгагдаж буй аж. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөхдөө зочид буудлын өрөөний түлхүүрийг буцааж өгөлгүй авч үлдсэнийгээ ашиглан солонгосчуудын буусан өрөөнүүдээр орж жинхэнэ ам.долларыг нь хуурамчаар сольсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Кино, клипэнд ашиглах зорилгоор хийсэн уг хуурамч дэвсгэртүүдийг хэргийн холбогдогч эмэгтэй 30 орчмыг олж аваад “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдэд ч борлуулсан, дээрх байдлаар зочид буудлын өрөөнд нэвтэрч сольсон гэдэг нь ч мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болж буй гэнэ.
2024-06-10
Хиймэл нууранд живсэн иргэнийг аврав
Өнөөдөр Налайх дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай иргэн усанд осолдсон байсан.
2024-06-09
Хахууль өгөхийг шаардсан багшид торгох ял шийтгэжээ
Нийслэлийн нийтийн тээврийн хамгийн том аж ахуйн нэгж болох “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Сургалтын албаны онолын багш Я.Энхбаатар холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор нь хянаад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр өчигдөр шийдвэрлүүллээ. Тэрбээр автобусны жолоочийн сургалтад сууж ажилд орохоор бүртгүүлсэн нэгэн иргэнээс жолоодлогын дүрмийн шалгалт авах үедээ хахууль нэхсэн хэрэгт холбогдсон юм.
2024-06-06
Аялахаар ирсэнч барилгад ажиллаж байсан хятадуудыг албадан гаргана
Багануур дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, гадаадын иргэдийг ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас өчигдөр гэнэтийн шалгалт хийжээ. Энэ үеэр тус дүүргийн III хороонд байрладаг, гадаадын хөрөнгө оруулалттай МЕСЕС ХХК-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй хятад иргэд олноороо ажиллаж байсныг илрүүлсэн аж. Орон нутгийн хууль хяналтын байгууллагуудын эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын 19 иргэн зохих зөвшөөрөлгүйгээр дээрх компанид ажиллаж байсан гэнэ.
2024-06-06