Энэ онд 3000 гаруй иргэн угаарын хийд хорджээ
Аль ч түвшинд байсан угаарын хий мэдрэгчийн чимээнд сэрдэг. Энэ он гарснаас хойш угаарын хийд хордсон иргэдийн 30-40 хувь нь хий мэдрэгчээ унтраасан байсан. Угаарын хийд хордсон тохиолдолд үүсгэгчээс холдож, цэвэр агаарт гарах нь чухал. Мөн халуун, бүлээн ус сайн ууж, цусны эргэлтээ сайжруулан, хордлогыг гадагшлуулах хэрэгтэй” гэв. Хүнд хэлбэрийн хордлогын үед тухайн иргэнд яаралтай хиймэл амьсгаа болон зүрхний гадна иллэг хийх хэрэгтэй аж. Түүнчлэн яаралтай түргэн тусламж дуудах нь чухал юм.
2023-12-21
Ханиад хүндэрч, хүүхдүүд эмнэлэгт багтахгүй болох нь
Хүүхдүүдийн хувьд өвчлөлийн хурц үе нь 5-7 хоногт дарагдчихаад, эмнэлгээс гардаг. Гэсэн ч буцаад ирэх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа үргэлжлүүлээд таван хоногийн хугацаанд эмчийн бичсэн жорын дагуу эм уух ёстой. Нийт 10 хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг юм. Манай эмнэлгийн хувьд хүүхдийн хоёр тасагтай ч ор хүрэлцээгүй. Тиймээс мэдрэл, уламжлалтын зэрэг гурван тасгаа хаагаад, эмнэлгийн барилгын тавдугаар давхрыг тэр чигт нь хүүхдийн тасаг болголоо. Коридортоо ор дэлгэхэд ойрхон байна.
2023-12-21
Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, хүний нөөцийн хомсдолд оржээ
Улсын хэмжээнд өдгөө амбулаторийн нийт үзлэгийн 7.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж буй аж. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл, томуу, томуу төст өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр анхаарууллаа. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх буюу 91.5 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд гэнэ. Тэр дундаа 0-4 настай хүүхдүүд түлхүү өвчилж, биеийн байдал нь хүндрэх болжээ.
2023-12-20
Багийн эмч нарыг чадавхжуулах богино хугацааны сургалт явуулж байна
Эрүүл мэндийн сайдын санаачилгаар эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор ЭМЯ, ЭМХТ-өөс 18 аймгийн 84 багийн бага эмч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Олон улсын Монгол эмнэлгийн хороонд зохион байгуулж байна.
2023-12-19
Сургуулийн орчинд хориглосон бүтээгдэхүүнийг хянадаг газар алга
Өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагынхан сургуулийн орчны аюулгүй байдалд хяналт тавьдаг байж. Харин тус байгууллагыг татан буулгаснаар хяналт, шалгалт бүрэн зогсжээ. Тэд хяналт шалгалт явуулахаас гадна Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай бүтээгдэхүүнийг шинжилдэг байв.
2023-12-18
Гацуур шатсанаас болж гурван хүүхэд угаартжээ
Алба хаагчид галын шалтгааныг гацуурын гэрлэн чимэглэлээс болсон гэж тогтоожээ. Гацуур шатамхай, гал авсан үедээ богино хугацаанд их хэмжээний түймэр дэгдээх эрсдэлтэй тул гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Мөн асаагуур, шүдэнз зэргийг хүүхдээс хол байлгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг, бага насныхныг хараа хяналтгүй орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөлөө.
2023-12-18
Томчууд вирус тээгч болж, хүүхдүүдээ өвчлүүлж байна
НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна.
2023-12-15
Шүд угаалтын аварга шалгарууллаа
Дунд сургуулийн сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр “Өнөр бүл хүүхдийн төв"-д амжилттай зохион байгуулагдаж, нийт 18 багийн 108 хүүхэд оролцож, мэдлэг чадвараа сорилоо.
2023-12-15
Хөдөөгийн багийн 42 эмч сургалтад суухаар Хөх хотыг зорилоо
Хөдөөгийн багт ажилладаг эмч нарын төлөөлөл богино хугацааны сургалтад хамрагдахаар Хөх хотыг зорилоо. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтыг хамруулах хөтөлбөрийг 2023 онд зохион байгуулж байна.
2023-12-15
ГССҮТ-д хандагчдын тоо 30-50 хувиар нэмэгджээ
Үүнээс 20 орчим хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж гэмтсэн байдаг. Энэ сард манайхаас тусламж авч буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Баяр ёслолын үеэр яаралтай тусламжийн эмч нарын ачаалал нэмэгдэхээс гадна амь насны заалтаар мэс засал хийлгэх өвчтөн олширдог. Баяраа дурсамжтайгаар өнгөрөөх ёстой байтал эсрэгээрээ амиа алдах, гэмтэх тохиолдол ихсээд байна. Тиймээс архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалъя” гэлээ.
2023-12-15
Шүд угаалтын аваргын төлөө 108 хүүхэд өрсөлдөж байна
“Эрүүл шүд” арга хэмжээгээрээ дамжуулан хүүхдүүдэд багаас нь шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв өгч, дадал хэвшлийг суулгах юм” гээд өнгөрсөн гурван сарын хугацаанд
2023-12-14
0-5 насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн өвчлөл, ХҮНДРЭЛ их байна
Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
2023-12-13
Томуугаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүхийг зөвлөлөө
Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 22 хувь нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн аж. Өчигдрийн байдлаар 2345 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тэднээс 70 нь эрчимт эмчилгээ хийлгэж буй гэнэ. Томуугаар нярай хүүхдүүд олноор өвчилж, улмаар хатгалгаа авч, биеийн байдал нь хүндрэх болсныг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулсан. Хүүхдүүд өндөр халуурах, бөөлжих, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг тус төвийнхөн зөвлөсөн юм.
2023-12-13
Мэс заслын дараах хүндрэл, сэтгэл гутралыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өглөө
Энэ удаагийн уулзалтад чих, хамар, гар сарвууны төрөлхийн эмгэгтэй болон мөч тайрагдах мэс засал эмчилгээнд орсон үйлчлүүлэгч нарт гоо зүйн талаас бүрэн бүтэн харагдаж болохуйц протезийг хэрхэн хийлгэх, хэрэглэх заавар зөвлөмжөөс гадна мэс заслын дараах хүндрэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга, сэтгэл зүйн дасан зохицох үйл явц, сэтгэл гутрал буюу тохиолдож болох эмгэг мэдрэмжүүдийн талаар эмч, мэргэжилтнүүд чөлөөт ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм.
2023-12-12