НҮБ-аас зам тээврийн ослоос сэргийлэх аяныг өргөн хүрээнд зохион байгуулна
Тусгай элч Жан Тодт авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх НҮБ-ын аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирснээ танилцуулж, дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Тус аян нь 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой ажээ.
2024-03-28
Канад Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан тус улсын Засгийн газраас 215 мянган канад долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор харилцааны түвшинг шат ахиулж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлсэн юм
2024-03-26
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл айлчилна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл 2024 оны гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон болон Монгол Улсаас эхлүүлж байна.
2024-03-21
Баялгийн сангийн тухай хуулийг хаврын чуулганаар батална
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан мэдээллийг хүргэж байна. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль болон шинэ дагуул хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоол зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцжээ.
2024-03-20
Найрамдлын бүлгийн гишүүд Филиппин, Тайландад айлчилжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд дээрх орнуудад айлчилсан байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар багтсан аж. Тэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Сенатын Ерөнхийлөгч Хуан Мигель Ф.Зубирид бараалхаж, хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлэн, улс төр, нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцжээ. Филиппин улс 2018 оноос татварын суурь шинэчлэлийг эхлүүлж, 2033 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж
2024-03-20
“Дижитал технологи ба Ардчилал” уулзалтад 30 орны сайд оролцож байна
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна.
2024-03-20
Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль болон шинэ дагуул хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоол зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
2024-03-20
Улаан модон сандал, ширээг хүлээлгэн өгөв
Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийн манай улсад хийсэн албан ёсны айлчлал өчигдөр өндөрлөв. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны зорилт, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Ингэхдээ худалдаа, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд технологи дамжуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах чиглэлээр хамтран ажиллах, үр, тарьц суулгалтын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжтай тэмцэх, Монгол орны тодорхой бүс нутагт ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэх тухай ярилцсан юм
2024-03-18
Хархорин хотын төлөвлөлтөд Шведын туршлагыг нэвтрүүлнэ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Швед Улсын Дэд бүтэц, орон нутгийн хөгжлийн сайд Андреас Карлссонтой гуравдугаар сарын 12-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хот болон Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдвэрлэхэд шведийн туршлага, технологийг ашиглах, шведийн компани, төр, хувийн хэвшлийн түншлэлүүдийг татах, хамтран ажиллах талаар санал солилцжээ.
2024-03-18
Балбад хавсран суух итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2024-03-16
БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд Монголд айлчилна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам Монгол Улсад ирэх дөрөвдүгээр сард айлчилна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
2024-03-15