Улсын төсвийн орлого 36.7 хувиар буурчээ
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөг буюу 36.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.
2025-02-17
Ам.долларын эрэлт нэмэгдэж, ханш нь 3479 төгрөг болов
Нүүрсний экспорт саатаж, уул уурхайн бүтээгдэхүүний орлого тасалдсанаас үүдэлтэйгээр манай улсын гадаад валютын нөөц буурч, банкууд 10 мянгаас дээш хэмжээний ам.доллар зарахгүй, төгрөгтэй харьцах “ногоон”-ы ханш тасралтгүй чангарч байгаа талаар мэдээлэл түгээд буй.
2025-02-14
Хөрөнгийн биржээр 4.2 сая тонн нүүрс арилжихаар зарлаад 1.9 саяыг нь л борлуулжээ
БНХАУ-д нийлүүлэх нүүрсний экспорт саатсанаас манай улсын төсвийн орлого тасалдах эрсдэл үүсээд буйг эдийн засагчид анхааруулж эхэллээ. Монгол Улсын экспортолсон нүүрсний хэмжээ 74.2 сая болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 23.9 хувиар өссөн, ирэх онд 83 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэйг холбогдох байгууллагынхан өнгөрсөн оны сүүлчээр мэдээлж байв.
2025-02-13
“Уусган баяжуулах технологи ашигладаг орнуудад ус бохирдож, хот, суурин нь сүйдсэн тохиолдол алга”
ШУА-иас “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн хүрээнд ураныг газар доор уусган олборлох технологийн талаар салбарын мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ордын газар доорх ус, хөрсний чанарын мониторингийн судалгааны үр дүнг танилцуулж, салбарын мэргэжилтнүүд санал солилцсон юм.
2025-02-13
Хонины махны үнэ долоо хоногт 2.3 хувиар өсжээ
Улаанбаатар хотод энэ сарын 10-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 2.6, өнгөрөгч долоо хоногийнхоос нэг хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэв.
2025-02-12
Энэ онд 83.7 мянган ажлын байр эзгүйрэх нь
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс хөдөлмөрийн зах зээлийн өнгөрсөн оны судалгаа, шинжилгээний ажлын тайлангуудаа танилцууллаа.
2025-02-07
Хятад, энэтхэгчүүд олон улсын аялал жуулчлалд голлох нөлөөтэй байна
Азийн бүс нутгийн аялал жуулчлалын хөдөлгөгч хүч нь Хятад, Энэтхэгийн иргэд болж буйг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдээлэв. Эдгээр улсын хүн амд эзлэх чинээлэг давхарга, залуу, өндөр орлоготой иргэдийн хувь хэмжээ нэмэгдэхийн хэрээр гадагшаа чиглэсэн жуулчлал, аялалд зориулах зардлын хэмжээ нь үлэмж өсөж буй гэнэ.
2025-02-06