Орон нутгаас санхүүжүүлэх боломжтой төслийг улсын хөрөнгөөр хийх нь ашиггүй гэв
Шилжих төслийн 90 гаруй хувь нь барилга байгууламж барих төсөл бол төсвийн ерөнхийлөн захирагчдаас хамгийн ихийг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд зарцуулах аж. Дараагаар нь Зам, тээврийн хөгжлийн, Соёлын, Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгө өндөр байгаа бол шинээр эхлүүлэх төслүүдийн нийт зардлын хамгийн их нь Хэнтий аймагт ногджээ. Түүнчлэн төсөвт хатуу хучилттай авто зам, цэцэрлэг, сургууль, соёлын төв, спорт цогцолбор хамгийн олныг барихаар төлөвлөсөн байна. Харин үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ ховор байгааг дээрх хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.
2023-10-25
Тэтгэвэр авагчдын тоо 500 000 руу дөхжээ
Өндөр настны тэтгэврийг 384 043, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 66 628, цэргийн тэтгэврийг 21 237, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 20 431 хүн авч байгаа мэдээллийг ҮСХ-ноос өглөө.
2023-10-17
Хөшөө, цогцолборт хөрөнгөө барж гүйцэх нь
“Монголчууд сансрын таван пуужин, атомын хоёр цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 эмнэлэг, 2500 сургууль барих мөнгөөр хөшөө босгосон” хэмээн танилцуулж, биднийг “ангайлгаж” байв.
2023-10-06
Төсвийн хөрөнгө оруулалтыг онлайнаар хянана
Сангийн яамнаас “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”-ыг иргэд олон нийтэд ил тод болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, 2024 оноос эхлэн төсөл, арга хэмжээ бүрийг төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын “PIMIS” цахим системээс дахин давтагдахгүй кодоор коджуулна.
2023-10-05
Төсвийн алдагдал 2.07 их наядад хүрнэ гэж тооцжээ
Төсвийн алдагдал 2.07 их наяд болж, ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэнэ хэмээн тооцсон байна. Зардлыг дотор нь ангилбал тэтгэвэр, тэтгэмж 5.14, боловсрол, эрүүл мэнд, соёлын гүйцэтгэл, санхүүжилт 4.7, цалин хөлс 3.04, төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал 3.39, гадаад зээл, тусламж 1.78, хүүгийн зардал 1.17, хүүхдийн мөнгө 1.56, улсын төсвийн хөр өнгө оруулалт 3.26, бусад (ОНХС, стратегийн нөөц хөрөнгө, эргэж төлөгдөх цэвэр зээл зэрэг) 2.46, улсын төсвийн хөрөнгө оруулалт 3.26 их наяд, бусад халамж 826.7 тэрбумыг нь эзлэх аж. Тухайлбал, зам, тээврийн салбарт 601.7 тэрбум төгр өгөөр 96 төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.
2023-10-04
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1050 төсөл хэрэгжинэ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1050 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс 2024 онд 61 хувь буюу 645 төсөл, 2025 онд 22 хувь буюу 235 төсөл, 2026 онд 16 хувь буюу 169 төслийг үе шаттай хэрэгжүүлэх юм байна
2023-10-03
Эдийн засаг 6.4 хувиар өсжээ
2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.9 хувьтай гарч байсан бол 2023 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр 6.4 хувь болж өссөн байна.
2023-10-03
2024 онд хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих замаар эдийн засгаа тэлнэ
асгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
2023-09-26
ТЕГ жендерийн тэгш байдлын төсөл хэрэгжүүлж эхэллээ
Энэхүү санаачилга нь Монгол Улс Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлэх чиглэлд чухал дэмжлэг болох ба тодруулбал, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх болон энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
2023-09-21
Татварын орлого 13.7 их наяд төгрөгт хүрчээ
Манай улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний найм болон наймдугаар сарын голлох үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1-8 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 18.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс 52.8 хувиар өсжээ. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт 63.4, боловсруулах үйлдвэрлэл 32.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Боловсруулах үйлдвэрлэлд самнасан ноолуур, ус, ундаа болон цэвэр спирт, шингэн сүү, янжуур тамхи, цемент, махан бүтээгдэхүүн, ноолууран болон сүлжмэл эдлэл багтсан бөгөөд эдгээрийн биет хэмжээ хоёр хувиас 3.5 дахин өссөн аж. Харин катодын зэс, гурил, цагаан архи, нүүрсэн буюу шахмал түлш, шохойн үйлдвэрлэл 0.9-26.6 хувиар буурчээ.
2023-09-18