Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэлттэй мэдээ

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдааг  нэг хоногийн дараа эхлүүлжээ

Нийслэлийн иргэдийн өвлийн улиралд хэ­рэглэх махны хангамжийн тогтвортой байд­лыг хадгалах, орон нутгийн малч­дын цагаан идээ, мах, тариаланчдын жимс, жимс­гэнийг дундын зуучлалгүйгээр хэрэг­лэгч­дэд хүргэх зорилготой “Өвлийн идэш” өргөт­гөсөн худалдааг өнгөрсөн баасан гарагт эхлүүллээ.
2024-12-16

Эрчим хүчний компаниуд цахилгааны алдагдал, хэрэглээгээ бууруулж, 11.6 тэрбум төгрөг хэмнэх нь

Дулааны цахилгаан станцууд болон цахилгаан түгээх, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын түлшний зарцуулалт, дотоод хэрэгцээний эрчим хүчний хэмнэлт, алдагдлын хувь, үр ашгийн үзүүлэлтийн 2025 оны зорилтот түвшнийг шинэчлэн тогтоосноо Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
2024-11-29

 Цалин орлогоороо байртай болох дундаж хугацаа олон улсад гурав, Монголд найман жил байна

Байрны дундаж үнэ өрхийн жилийн орлогыг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй хэмжээнд байвал тухайн улсын орон сууцын зах зээлийг хүртээмжтэй гэж үздэг аж. Тодруулбал, иргэд нь гурван жилийн орлогоороо байр худалдан авч чадаж буй тохиолдолд ингэж дүгнэдэг байх нь. Улс орнуудад орон сууц худалдан авах боломжийн индексийг тооцохдоо байрны медиан үнийг өрхийн жилийн голч орлогод харьцуулж гаргадаг. Ингэж хуваахад гурав болон түүнээс бага гарвал хүртээмжтэй, 3.1-4 байвал хүртээмж муутай, 4.1-5 бол хүртээмжгүй, 5.1-ээс дээш үед огт хүртээмжгүй хэмээн үнэлдэг гэнэ.
2024-11-15

Урамшуулалт аяны тохирлын эзэд тодорлоо

ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 10-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны тохирлын эздийг 2024 оны 11-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.
2024-11-11

ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа

ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа
2024-11-07

Хадгаламждаа мөнгө нэмээд Фукуок арал руу аялаарай

ХААН Банк өнгөрсөн 8-р сараас эхлэн хадгаламжийн урамшуулалт аяныг нийт харилцагчдынхаа дунд зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд сар бүр хамгийн онцгой бэлгүүдийг харилцагчдадаа санал болгож буй бөгөөд 11-р сарын ээлжит бэлэг задарлаа.
2024-11-04

Бизнесийн менежментийн цогц сургалтын шилдэг 30 оролцогч сертификатаа гардан авлаа

ХААН Банк бизнес эрхлэгчдийг тууштай дэмжиж, өсөж хөгжихөд нь хөшүүрэг болсон цогц сургалт, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд ХААН Банкны Жижиг, дунд бизнесийн академиас “Содура консалтинг” зөвлөх үйлчилгээний компанитай хамтран бизнесийн орчинд ур чадвартай манлайлагчдыг бэлтгэх зорилготой “Бизнесийн менежментийн цогц сургалт” хөтөлбөрийг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
2024-10-31

Хадгаламж үүсгэх энгийн дадал 50/30/20

Миний үеэл дүү Нандиа минь их сургуулийн I дамжааны оюутан. Харин ээж нь кондуктор. Аав нь микроны жолооч. Үеэл минь тус өрхийн “санхүүч” байв. Эдийн чиглэлээр суралцдаг үеэл минь өдөр бүр аав, ээжийнхээ олсон орлогыг нь авч, банканд хийнэ. Тухайн өдөр орлого их үү, бага байна уу манай Нандиад ерөөсөө хамаагүй. Аавын төрсөн өдөр, ээжийн баярыг ч огтоос тоохгүй. Томчуудаас өдөрт авах ёстой 40 000 мянган төгрөгөө заавал авч, хуримтлалдаа нэмэх нь л түүнд чухал. Тэгээд өдөр бүр хадгаламжийн дэвтрээ бариад л банк хаахаас өмнө ХААН руу гүйдэг сэн. Дүү минь ийн аав, ээждээ “чанга хатуу” байсныхаа үрээр тэднийх таван жилийн дараа I хороололд гурван өрөө байранд орж, бид найранд уригдаж байлаа. Тэгэхэд л би хадгаламжийн өгөөж,  хуримтлалын хүч гэдгийг анх ойлгож байв.
2024-10-31

Нууцлагдсан тоо таагаад шагнал авах бус, мөнгөө алдана

Цахим орчинд, ялангуяа фэйсбүүк болон бусад сүлжээнүүдээр "нууцлагдсан тоо таавал шагнал авна" гэх мэт залилангийн тоглоомууд олширч байна. Залилагчид энэ төрлийн тоглоомыг ашиглан хүмүүсээс хувийн мэдээлэл авах, эсвэл урьдчилгаа төлбөр нэхэж залилдаг нь түгээмэл болжээ. Тэгвэл цахим залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга хаана ч байхгүйг цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр онцоллоо. Харин мөнгө олох гэхээсээ илүү алдаж, бас өрөнд орж, эцэс сүүлдээ эрүүгийн хариуцлага ч хүлээж болзошгүйг хуулийн байгууллага анхаарууллаа. Тоглоомын залилан гэж юу болох талаар тов сэрэмжлүүлэг хүргэе. 
2024-10-25

18 настай өөртөө өгөх зөвлөгөө

18 настай өөртөө өгөх зөвлөгөө
2024-10-25

Эгэл амьдралтай зэрэгцэн орших ер бусын ертөнц ХААН галерейд нээгдлээ

Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ. Нийгэм, өдөр тутмын амьдралын эгэл мөчүүдийг нарийн мэдэрч, түүнийг бүтээлдээ тусгадгаараа олонд танигдсан Ц.Энхжаргал зураач энэ удаа баяр баясал, гуниг зовлон хүний дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж, шинэ утга, мэдрэмжийг бий болгодгийг илэрхийлэхийг зорьжээ. Хүмүүний амьдралтай зэрэгцэн орших далд ертөнцийг урлагийн хэлээр харуулсан энэхүү бүтээлүүд нь үзэгчдэд ер бусын мэдрэмж, гүн бодрол төрүүлэх нь дамжиггүй. Ц.Энхжаргалын уран бүтээлүүд нь бодит байдал болон төсөөллийн ертөнцийн заагийг илтгэдэг бөгөөд үзэгчдийг өөрийн эрхгүй дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийхөд хүргэдэг.
2024-10-24

Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай

ХААН Банк картаар үйлчлүүлэгч байгууллагууддаа зориулан "Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай" урамшуулалт аяныг эхлүүллээ. Бизнес эрхлэгч та ХААН Банкны ПОС төхөөрөмжийг цахимаар үнэ төлбөргүй захиалснаар энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой.
2024-10-23

ШИМТГЭЛ ТӨЛӨХГҮЙГЭЭР ГҮЙЛГЭЭ ХИЙЖ БОЛДОГ УУ?

Та өмнө нь зарласан аянаас хоцорсон бол санаа зовох шаардлагагүй. Өөр шинэ боломж, бөөн бөөн бэлгүүдийг ХААН Банк танд санал болгож байна. Тодорхой хэлбэл, ХААН Банк Digi Pay аппликэйшн хэрэглэгчдийнхээ дунд Хонконг хотод болох 2NE1-ийн тоглолтыг үзэх урамшуулалт аян зарлаад удаагүй байна. Харилцагч Та Digi Pay аппликэйшний QR код уншуулан гүйлгээ хийхэд л хангалттай. Энэхүү аппликэйшнээр хийсэн 5 удаагийн гүйлгээ тутамд та нэг тохирлын эрх авах ба аяны хугацаанд нийт хэдэн ч тохирлын эрх цуглуулах боломжтой. Энэхүү аян 2024 оны аравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд урамшууллын эзнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж тодруулна.
2024-10-22

Гадаад төлбөр тооцоонд учирч болох эрсдэл, цахим луйвраас хэрхэн сэргийлэх сургалт боллоо

Хамгийн олон харилцагчтай банкны хувьд ХААН Банк бүх төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өрсөлдөхүйц нөхцөл, шийдэл давуу талуудыг санал болгоход анхаардаг билээ.
2024-10-18

Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв

Хэрэглээ бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 6.7 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 3.4 нэгжээр буурсан, өмнөх сарынхаас 0.2 нэгжээр өссөн үзүүлэлт аж.
2024-10-18

Гадаад төлбөр тооцоонд учирч болох эрсдэл, цахим луйвраас хэрхэн сэргийлэх сургалт боллоо

Хамгийн олон харилцагчтай банкны хувьд ХААН Банк бүх төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өрсөлдөхүйц нөхцөл, шийдэл давуу талуудыг санал болгоход анхаардаг билээ.
2024-10-18

ХААН Банк LinkedIn Learning-ийн "Rising Star" шагналыг Монголоос анх удаа хүртлээ

Өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй сайжруулж, суралцах соёлыг дэмжих нь ХААН Банкны стратегийн нэг зорилт билээ.
2024-10-17

Урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо

ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 8-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны эхний эздийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу 2024 оны 10-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан шалгарууллаа.
2024-10-14