Прокурорт эрүү, зөрчлийн 745 хянагдаж байна
Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 5, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 5, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 237 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1021 гомдол, хүсэлтийг хяналаа.
2024-02-09
УИХ-ын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад өрнөсөн ардчилал, шилжилтийн үеийн сорилтуудыг давах, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулах үйл хэрэгт Герман мэргэжилтнүүд, ХБНГУ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжиж буйд Монголын ард түмэн баяртай байна гэв.
2024-02-08
Аймаг, цэргийн цолтны барилдаанд Э.Мөнхжаргал арслан түрүүллээ
Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интэрнэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтанжолоо” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүрлэв.
2024-02-08
Хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 18 байршилд Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас дээрх 18 байршилд борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна.
2024-02-08
Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа. Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.
2024-02-08
Ж.Батбаясгалан хуулийн цоорхой ашиглаж, газар олгов уу?
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталж, 2003 оноос газар олгож эхэлсэн. 2003-2022 онд гэхэд нийслэлд 205,531 иргэн газар өмчилжээ. Гэхдээ үе үеийн хотын мээрүүдийн хөлжих нэг гарц нь газар худалдах болоод удаж буй.
2024-02-08
2023 онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өсжээ
Прокурорын байгууллагаас 2023 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 773 хэрэгт хяналт тавьж, 501 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
2024-02-07