Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгална
Монголбанк 2024 онд инфляцийг 7.8 хувь буюу тус банкнаас гаргасан зорилтот түвшинд хүрнэ гэж үзлээ. Тодруулбал, 2023 оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй байна.
2023-10-11
Монгол, Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын захидал солилцжээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр., Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нар баярын захидлууд тус тус солилцов.
2023-10-11
Нүүрсний өрсөлдөх чадвар, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлаар хэлэлцэж байна
“Mining week 2023” чуулганы гурав дахь өдрөө үргэлжилж, нүүрс болон газрын тосны салбарыг онцолж байна. Энэ өдөр нүүрсний салбар дахь төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийн ажлууд, худалдаа, экспортыг нэмэгдүүлэх төлөвлөгөө, нүүрс гүн боловсруулах, нэмүү өртөг шингээх төслүүдийг танилцуулж, нүүрсийг биржээр борлуулсны давуу талууд, нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба гарц боломжийн талаар илтгэл тавигдаж байгаа юм.
2023-10-11
"Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнгийн үеэр соёлын нэгдсэн үйл ажиллагаа болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч БНФУ-ын Парис, Нант хотод айлчлах бөгөөд энэ үеэр Монгол Улсын Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолт, "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн, “Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”, “Чингис хаан ба их талын нүүдэлчдийн эзэнт гүрнүүд” эрдэм шинжилгээний хурал зэрэг олон талт соёл, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулна.
2023-10-11
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл 80 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол улсын MNS:4943-2015 стандартын түвшинд цэвэршүүлэх хүчин чадалтай. Тус байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд барьж байна.
2023-10-11
МАН-ын хэрэгжүүлээгүй мөрийн хөтөлбөр буюу хүнд үйлдвэр
2020 сонгуулиар МАН ялалт байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, өөрийн Засгийн газраа бүрдүүлсэн байдаг. Тэрбээр Ерөнхий сайд болоод 2 жил найман сарын хугацаа өнгөрчээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж, намын мөрийн хөтөлбөртэйгөө уялдуулж байгааг авч үзье.
2023-10-11
Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилгын ажил 76 хувьтай байна
Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-10-10
МХБ дээрх 12 компанийн ханш буурчээ
Өнөөдрийн энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,572,011 төгрөгийн үнийн дүн бүхий 721,517 ширхэг хувьцаа арилжаалагдлаа. Үүнээс 21 компанийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-10-10
Уул уурхайн биржээр 2024 оноос зэс арилжаална
Өнөөдрийн байдлаар уул уурхайн биржээр 7.5 сая тонн нүүрс, 100 мянган тонн төмрийн хүдрийг аралжаалаад байна. Эрдэс баялгийг биржээр худалдаалах эрх зүйн орчин өнгөрөгч долдугаар сарын 1-нээс бүрдсэн. Цаашид нүүрс, төмрийн хүдэр бус жонш, зэсийг 2024 оноос арилжаалахаар төлөвлөж байна.
2023-10-10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Тэрбээр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийх юм.
2023-10-10