Шөнийн цагаар гэрлээ шилжүүлээгүй 17 665 жолоочид хариуцлага тооцжээ
Он гарсаар есөн сарын хугацаанд олон улсын болон улсын чанартай авто замд 2947 зам тээврийн осол бүртгэгдсэний 844 буюу 26.8 хувь нь шөнийн цагаар үйлдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.41 дэх хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтаар 25936 жолоочид хариуцлага тооцжээ.
2023-11-05
Солонгот, Загастай, Ганцын давааны хөдөлгөөнийг нээжээ
Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар Говь-сүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн нутгаар үүлэрхэг, зарим хэсгээр нойтон цас орж байна. Олон улс, улсын чанартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын даваа, Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын Загастайн даваа, Улиастай-Алтай чиглэлийн авто замын Ганцын давааны цасыг цэвэрлэж хөдөлгөөнийг нээж, авто замаар зорчих тэврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
2023-11-05
Цасан шуурга шуурч, зам даваа хаагдах эрсдэлтэй байна
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа, Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа, Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваа-нд тус тус их хэмжээний цас орж байна. Тус чиглэлд зорчихдоо автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
2023-11-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чон, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь нартай уулзлаа.
2023-11-04
Монгол-Вьетнамын чиглэлд тогтмол нислэгтэй болно
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол – Вьетнамын бизнес форумд оролцлоо.
2023-11-03
Улаанбаатар хот гар урлал, ардын урлагийн төрлөөр “Бүтээлч хотууд”-ын эгнээнд нэгдлээ
Дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Бүтээлч хотуудын сүлжээнд 55 хот шинээр нэгдсэнийг ЮНЕСКО-оос зарлалаа. “Улаанбаатар хот” гар урлал, ардын урлаг төрлөөр бүтээлч хотуудын эгнээнд нэгджээ. Эдгээр хотуудыг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей томилдог юм. Тэрбээр “Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэн хотууд соёлыг хүртээмжтэй болгох, хотын хөгжилд бүтээлч байдлыг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй” гэдгийг тэмдэглэсэн байна.
2023-11-03
Газрын гүн дэх ажил буцалсан “хот”
Газрын гадаргаас доош 1300 метр буюу “Блю скай” цамхгийг 12 давхарласантэй тэнцэх хэмжээний гүнд 24 цагийн турш хүдэр тасралтгүй олборлох мөрөөдөл биеллээ олжээ. Орчин цагийн инженерчлэлийн гайхамшиг Өмнийн говийн газар дор сүндэрлэж байна. Мөн метротой болох мөрөөдөл тээсэн бид газрын гүнд “хот” байгуулах туршлагатай боллоо гэсэн үг.
2023-11-03
Монгол, Хятадын худалдааны эргэлт 30 хувиар өсжээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байгаа нь хөрш орнуудын найрсаг харилцааг олон талт салбарын хүрээнд бэхжүүлэн хөгжүүлэхэд нэн таатай үе хэмээн үзэж буй”гаа тэмдэглэв.
2023-11-02
МХБ-ийн арилжаагаар 13 компанийн ханш буурчээ
МХБ-ийн өнөөдрийн энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 81 742 031 төгрөгийн үнийн дүн бүхий 231 774 ширхэг хувьцаа арилжаалагджээ. 16 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-11-02
ХААДС-ийн 83 албан хаагчийг шалгаж, арга хэмжээ авчээ
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай тоотоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа газруудаас ирүүлсэн чиглэлийн дагуу Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирлын А/63 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
2023-11-02
Замын-Үүдийн боомтоор улаанбуудайн хивэг экспортлох асуудлаар хэлэлцжээ
Монгол Улс, БНХАУ-ын хилийн гаалийн байгууллагын холбоо баригч дарга нарын 2023 оны хуралдаан Замын-үүдэд боллоо. Хуралдаанаар Замын-Үүд Эрээний автозамын хилийн боомтын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэхтэй холбоотой асуудлаар хэлэлцэж, Хятадын талаас хийх судалгаа, үнэлгээ, төлөвлөгөөний явцын үр дүнг харгалзан дахин хэлэлцэж тохирох шийдвэрт хүрчээ.
2023-11-02