Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Монгол хэл, бичгийн асуудлаар чуулжээ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс МУИХ, МУЗГ, БШУЯ, СЯ, ЦХХХЯ, ХБҮЗ-тэй хамтран “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл-2024” үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганд монгол хэл, бичгийн эрдэмтэн судлаачид, яам, тамгын газрын ажилтнууд, их, дээд болон ЕБС-ийн багш нар, радио, телевиз, хэвлэл мэдээллийнхэн, зохиолч, яруу найрагчид гээд 450 гаруй хүн оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв. Үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар тавилаа.
2024-01-25

Иргэн: Хулгай хийдэг шигээ ажлаа хийгээд өгөөч

БЗД-ийн 13-р хорооны иргэд 14 дүгээр сургуулийн дэргэд байрладаг “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Арав гаруй жилийн өмнө баригдсан тус ШТС-ын асуудлыг эхнээс нь хөндөж, хөөцөлдсөн боловч үр дүн гараагүй байна.
2024-01-25

ЖДҮХС-гаас 36.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.
2024-01-25

Амиа алдсан алба хаагчдын гэр бүлд 10 жилийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно

Ийм нөхцөлд Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан заалтын аль өндрөөр нь тэтгэмж олгох юм байна.
2024-01-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 22 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
2024-01-25

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шууд утас ажиллуулна

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ХНХ-ын Дэд сайдаар ахлуулсан Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг шуурхай хуралдлаа. 
2024-01-25

2024 онд ОБЕГ-ын алба хаагчдын хувцас, тоног төхөөрөмжид 15 тэрбум төгрөг зарцуулна

ОБЕГ-аас гал түймрийн үед алба хаагчдын хэрэглэдэг тусгай зориулалтын хувцас, хэрэглэлийн талаар мэдээлэл өглөө. Нийт алба хаагчдын 80 хувь нь дээрх хувцас хэрэглэлээр хангагдсан байна.
2024-01-25

Монгол, Беларусийн эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол-Беларусийн Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын IV хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо үргэлжилж байна.
2024-01-25

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт ойр байрлах шатахуун болон автогаз түгээх цэгүүдийг буулгана

Сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршлаас шалтгаалан хот төлөвлөлтөд галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй холбоотой зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгт хэт ойрхон зайд баригдсан шатахуун түгээх станцууд /ШТС/ байна.
2024-01-25

М.Манлайжав уралдаанаа дуусгаж, 48-д оржээ

"Канвон-2024" олимпын зургаа дахь өдөр уулын цанын эрэгтэйчүүдийн жиант слаломын төрөл явагдаж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд 59 ҮОХ-ны 79 тамирчин хоёр гарааны нийлбэр дүнгээр аваргаа тодруулсан юм.
2024-01-25

ГССҮТ-д Эрчимт эмчилгээний тасагт 6, энгийн тасагт 4 хүн эмчлүүлж байна

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм. 
2024-01-25

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв 2024 онд ашиглалтад орно

Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв (ТНАЛТ) төслийн хүрээнд нийт 6 багц ажлын гүйцэтгэл 2022 онд 56 хувь байсан.  2023 онд 85 хувьд хүрч, 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2024-01-24

Зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоожээ

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон ба тус зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоолоо.
2024-01-24

Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого 66.7 хувиар өсжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24,310.1 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 5,717.0 тэрбум төгрөг буюу 30.7 хувиар нэмэгдсэн. Уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,072.9 тэрбум төгрөг буюу 66.7 хувийн өсөлтийг харууллаа.
2024-01-24

Элэгний анхдагч өмөнтэй өвчтөний хагалгааны зардлыг ЭМДС-гаас 75-100 хувь санхүүжүүлнэ

Манай улс элэгний хавдрын шалтгаантай нас баралт, өвчлөлөөр дэлхийд 1-рт жагсаж, элэгний хорт хавдар хүн амын нас баралтын 22 хувийг эзэлж, монгол хүний нас баралтын хоёр дахь шалтгаан болсон. 2013 оны байдлаар элэгний хорт хавдраар 1967 хүн шинээр өвчилж, нийт хорт хавдрын 40 хувийг эзэлж, хамгийн өндөр тархалттай байсан.
2024-01-24

Цамаар дамжуулан Монгол өв соёлоо сурталчилжээ

Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуягийн “Монгол цам, түүнийг бүтээх нь” соёлын үйл ажиллагаа нэгдүгээр сарын 20-ны өдөр Америк пахь Смитсониан хүрээлэнгийн Азийн урлагийн музейд боллоо.
2024-01-23

Хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих замын зураглалыг тодорхойлж байна

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн шийдвэр гаргах гол механизм болох Өмнөдийн дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болж байна. “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдвийн хүрээнд хөгжиж буй орнуудын түншлэл, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг арилгах, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, цахим эдийн засаг, шилжилт хөдөлгөөн зэрэг өргөн хүрээний олон асуудлыг хэлэлцэх юм.
2024-01-23

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 29 зүйл: Сайжруулсан шахмал түлшний орц, найрлагын талаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-01-23

Ихэнх нутгаар багавтар үүлтэй цас орохгүй

Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -39...-44 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Сэлбэ голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -26...-31 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.
2024-01-23

Цагаан сараар гурав хоног амарна

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай.
2024-01-22