Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

МЭЗФ: Төрийн бодлого тогтвортой байх, хөрөнгө оруулалтын эрхзүйн реформ хийлээ

Монгол Улс ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллана
2023-07-09

Нийслэлийн үерээс хамгаалах далангийн 80 хувь нь насжилт хэтэрчээ

Улаанбаатар хотод үерийн нийт 153 км далан байгаагаас 80 орчим хувийнх нь насжилт хэтэрчээ. Сэлбэ голын үерийн даланг гар аргаар хийсэн бөгөөд 50 жилийн насжилттай.
2023-07-07

Бүх аймгийн нэгдсэн эмнэлэг түргэний машинтай боллоо

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, хоёр сумын Эрүүл мэндийн төв, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх бүрэн тоноглогдсон “Ниссан Патрол” загварын түргэн тусламжийн автомашинтай боллоо.
2023-07-07

Ерөө голын түвшин 53 см-ээр нэмэгджээ

Ерөө голын долдугаар сарын 6-ны 8 цагийн байдлаар Ерөө сум орчим усны түвшин 415 см-т хүрч, өмнөх өдрөөс 53 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 47 см-ээр нэмэгджээ.
2023-07-07

УИХ-ын хаврын чуулганаар 200 гаруй хууль, 65 тогтоол баталлаа

УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрвөн сар хуралдаж, 200 гаруй хууль, 65 тогтоол баталж, хаалтаа хийлээ. Нүүрсний экспортын хяналтыг чангатгаж, төсвийн орлогыг нэмэгдүүлснээр эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон юм.
2023-07-07

Бага тойруугийн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Улаанбаатар хотод үүссэн нөхцөл байдлын улмаас зарим байршилд зам хаагаад байсан.
2023-07-07

Ундны усны эх үүсвэр бохирдоогүй

Ундны ус бохирдсон талаарх мэдээлэл сошиал орчинд цацагдсан. УСУГ-аас Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа мэдээллийг өглөө.
2023-07-07

11 байршилд гудамж, зам, таван нүхэн гарц усанд автаад байна

11 байршилд гудамж, зам, таван нүхэн гарц усанд автаж, Нарны замыг Р.Гандийн замтай холбосон түр замыг сэтэлж, гурван байршилд Дунд голын голдиролыг өргөсгөн, урсцыг сайжруулжээ.
2023-07-07

Мананцар үүсгэгч машинууд хотын төв зам дагуу ариутгал хийж эхэллээ

Үерийн улмаас усанд автсан зам талбай, барилга байгууламжийн ариутгал, цэвэрлэгээ эхэллээ.
2023-07-07

Малчдын НДШ-ийн 50 хувийг татвараас төлөх нөхцөл бүрдлээ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталлаа
2023-07-07

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээрийг дүгнэж, 2023-2025 оны улсын хэлэлцээрийг байгуулав.
2023-07-07

Гэдэсний халдварт өвчний дэгдэлт үүсэх эрсдэл өндөр байна

ЭМЯ-наас шуурхай хэвлэлийн хурал зарлаж, үерийн нөхцөл байдал, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг асуудлаар мэдээлэл хийж байна.
2023-07-07

10 цагийн байдлаар 12 мянга гаруй хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна

Өнөөдрийн 10 цагийн байдлаар хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 152 дэд өртөөнд холбогдсон 12056 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна.
2023-07-07

Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэллээ.
2023-07-07

Өнөөдөр хаврын чуулган хаалтаа хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, хаврын чуулган хаалтаа хийнэ.
2023-07-07

Ерөнхийлөгч цэргийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав.
2023-07-07

Наадмын үеэр зах худалдааны төвүүдийн амрах хуваарь

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
2023-07-07

23 чиглэлийн 117 автобусны чиглэл өөрчлөгджээ

Долдугаар сарын 6-ны өдрийн 20:30 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 938 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.
2023-07-07

БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
2023-07-07

Таван дүүргийн 18690 хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна

Хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 401 дэд өртөөнд холбогдсон 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байна.
2023-07-07