Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Зар сурталчилгаа байрлуулах стандартыг хэвшүүлнэ

Нийслэл хотод гадна зар сурталчилгаа байрлуулахдаа Монгол хэлний Үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан хаяг, хаягийн байгууламжийн MNS 52835:2022 стандартыг хэвшүүлнэ.
2023-07-21

Өгий нуурын орчмоос 120 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Архангай аймгийн Өгий нуурт долдугаар сарын 5 ны өдрөөс долдугаар сарын 25 өдөр хүртэл хугацаанд сумын Засаг даргын тамгийн газар, Орхон Чулуут голын сав газрын захиргаатай хамтран ажиллаж байна.
2023-07-21

Дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно

Өнөөдөр Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
2023-07-21

Нийслэлийн зургаан дүүргийн 111 байршилд хашаа буулгана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс болон гараашуудыг буулгах, тохижуулах, цаашид авах арга хэмжээний тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа.
2023-07-21

Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд сумын багуудад үер буужээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Харзаг багт долдугаар сарын 19-ний өдрийн 19:20-20:20 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж 3 айлын гэр, хашаанд ус оржээ. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж шуудуу ухаж усыг зайлуулсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүллээ.
2023-07-21

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо гурван бие даасан хууль боловсруулж, батлуулжээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 20 удаа, бусад Байнгын хороодтой хамтран хоёр удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 50 асуудал, 126 хуулийн төсөл, Улсын Их Хурлын  тогтоолын төсөл 15, Байнгын хорооны тогтоолын төсөл 12-ыг хэлэлцэн шийдвэрлүүлжээ.
2023-07-21

Европ, Ази, Америк тивийг хамарсан аагим халуунаас иргэдээ хамгаалахыг уриаллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аагим халууны улмаас хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрэх эрсдэлтэй хүмүүст хяналт тавих найдвартай тогтолцоог бий болгохыг уриаллаа. Зүрх судас, амьсгалын замын болон чихрийн шижин өвчтэй, мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, орон гэргүй хүмүүс хамгийн эрсдэлтэй бүлэгт орж байна.
2023-07-21

Япон улсад сонгуулийн холимог тогтолцооны чиглэлээр туршлага судалж байна

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Үндэсний Диет буюу парламентын үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах болон эрх зүйн дүн шинжилгээ, парламентын судалгаа, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар Япон Улсад ажиллаж байна.
2023-07-21

“Дижитал хот”-ын хүрээнд 13 төсөл хэрэгжиж байна

“Дижитал хот” төслийн хүрээнд Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжиж байна. Үүнээс цахим засаглалын хүрээнд найман төсөл хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, Хэсгийн ахлагчийн системээр нийслэлийн 204 хорооны 1900 орчим хэсгийн ахлагч 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг цахимаар үзүүлнэ.
2023-07-21

Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх замыг түр хаана

Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн хүрээнд Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайваны гүүр хүртэлх замыг засварлана.
2023-07-21

Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23нд болно

Зүүн Азийн залуучуудын наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулна. Спортын 12 төрлөөр зохион байгуулах тус наадамд 1300 гаруй тамирчин оролцож, дасгалжуулагч, албаны хүмүүс зэрэг нийт 1800 гаруй хүн Монголд ирэх тооцоо гарчээ.
2023-07-21

Усанд автсан 144 барилгаас 10 гаруй мянган тонн ус зөөвөрлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар үерийн нөхцөл байдалд хийсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцууллаа. Үерт нийслэлийн 26 хорооны 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж өртөж, 53 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон.
2023-07-21

МХБ 37 компанийн 196 сая төгрөгийн арилжаа хийжээ

МХБ-ийн өнөөдрийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 196,190,607 төгрөгийн үнийн дүн бүхий 474,137 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
2023-07-20

Ноён хутагт Д.Данзанравжаагийн 220 жилийн ойн баяр долдугаар сарын 27-29-нд болно

Нэрт соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн баярыг долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд тэмдэглэнэ.
2023-07-20

Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарьтай танилцана уу

УБЦТС-аас цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх зорилгоор зарим дүүргүүдэд тогны хязгаарлалт хийж байна. Өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болон Төв аймгийн зарим хэсэгт засвар хийх учраас цахилгааныг 10 цагаас 19 цаг хүртэлх хугацаанд хязгаарлах юм байна.
2023-07-20

Цагаан хад суурьшлын бүсэд үер буужээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд өчигдөр 17:30 цагаас 18:00 цагийн хооронд түр зуурын аадар бороо орсон. Гэвч тухайн суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автжээ
2023-07-20

Шилжүүлэн ачих терминалын гүйцэтгэл 60 хувьтай байна

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Шилжүүлэн ачих терминал (ШАТ) төслийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус терминалын нийт гүйцэтгэл 60 орчим хувь,  газар шороо, дөрвөлжин, дугуй хоолой, дээд бүтцийн ажлууд 100 хувь дуусжээ.
2023-07-20

Гадаадын хөрөнгө оруулагчдад найр тавьсан Монгол

“Дэлхийн экспортыг дэмжих чуулган”-ыг Монголд анх удаа хийж, “Монгол эдийн засгийн форум-2023”-ыг наадмын өмнө зохион байгуулахдаа хөрөнгө оруулагчдад найр тавьж байгаагаа албан ёсоор зарлалаа.
2023-07-20

“Даншиг наадам- хүрээ цам 2023” ирэх сард болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам- Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах ач холбогдолтой.
2023-07-19

Нүүрсний 307 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байна

Нүүрсний чиглэлээр 177 аж ахуйн нэгжид 307 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь нийт газар нутгийн 0.48 хувийг бүрдүүлж байна. Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 52-ыг Өмнөговь аймагт, 44-ийг Дорноговь аймагт, 38-ыг Төв аймаг, 28-ыг Говь-Алтай аймаг, 23-ийг Дундговь аймагт тус тус олгожээ.
2023-07-19