Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэхэд салбар яамны бодлогыг чиглүүлнэ
Эрдэс баялгийн салбарын өнөөгийн хөгжлийг хурдасгах, шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх “Уул уурхайн 7 хоног” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны үндсэн илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр хэлэлцүүллээ.
2023-10-10
Хүлэмжийн хийг багасгах хүрээнд эрчим хүчний зарцуулалтыг бууруулах асуудлыг хөндлөө
Монголын эдийн засгийн хөдөлгүүр хүч болох уул уурхайн салбарын “Mining Week-2023” үргэлжилж байна. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 82.5 хувийг эзлэх уул уурхай, олборлох салбарт хариуцлага өндрөөр яригддаг. Тиймээс энэ жилийн нэгдсэн арга хэмжээ хөрөнгө оруулалтаас гадна хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг эхний өдрөө хэлэлцлээ.
2023-10-09
Уул уурхайн бүтээгдэхүүний 84.2 хувийг автотээврээр тээвэрлэжээ
”Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” чуулганд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ Зам, тээврийн салбарын хөгжил нь эдийн засгийн бусад салбаруудын хөгжилтэй харилцан уялдаатайгаар явагддаг. Эдгээр салбарын нэг нь уул уурхайн салбар бөгөөд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тээврийн салбарын оролцоо үлэмж их гэдгийг онцолсон.
2023-10-09
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засаг тогтворжсон
“Уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Монгол Улсын эдийн засаг тогтворжсон. Гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрч, 48 хувиар өссөн. Нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тоннд хүрэх төлөв ажиглагдаж байгаа. Зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна” гэв.
2023-10-09
Баруун аймгуудыг авто замаар холбох төслийн санхүүжилтийг АХБ-наас гаргана
Ховд-Увс, Завхан-Говь-Алтай аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Ингэснээр АХБ-ны хөнгөлттэй зээлээр Ховд аймгийн төвөөс Увс аймгийн төв хүртэлх 163.3 км авто зам, Завхан аймгийн төвөөс Говь-Алтай аймгийн төв хүртэлх нийт 198 км автозамыг барихаар боллоо.
2023-10-08
"Ур чадварын эрэлтийн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-өөс “Монгол Улс дахь ур чадварын эрэлтийн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.
2023-10-08
"Ханжоу 2022" Азийн зуны спортын XIX наадмаас 21 медаль хүртлээ
"Ханжоу 2022" Азийн зуны спортын наадамд Монголын баг 403 тамирчин 34 спортын төрөлд, 129 дасгалжуулагч болон албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Энэ удаагийн наадамд Тивийн олимпод 45, Үндэсний олимпын хорооны нийт 12,000 гаруй тамирчид 40 спортын 61 төрлөөр 481 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
2023-10-08
Г.Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо
"Ханжоу 2022" Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-д ур чадвараа сорьсон Г.Ганхуяг Казахстаны Алишер Ергалитай-г 8:1-ээр ялсанаар хүрэл медалийн эзнээр тодорлоо.
2023-10-07