Улаанбаатарт 4 хэм дулаан байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж байна.
2023-04-05
"НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтарч эмнэлгийн хүртээмжийг сайжруулна"
НҮБ-ын Хүүхдийн сан эрүүл мэндийн салбарт эх, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нярайн эндэгдлийг бууруулах, товлолт вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх, өсвөр насныхны эрүүл мэндийн боловсрол, ариун цэвэр, усан хангамжийг сайжруулах чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.
2023-04-04
Шээсний шинжилгээний төлбөрийн 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар Шээсний уургийн электрофорез (биохимийн шинжилгээ) шинжилгээг 142 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
2023-04-04
Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг таниулах төсөл хэрэгжүүлнэ
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулсан. Тус сургалтаас шалгарсан 10 төрийн албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсад “Урт хугацааны хөгжлийн бодлого-Төрийн албан хаагчийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагджээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус сургалтад хамрагдсан албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
2023-04-04
Цаг уур орчны шинжилгээний албан хаагчдын цалинг нэмнэ гэв
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 18, 19, 20, 21, 22, 23, 24, 31 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН 2023-2025 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
2023-04-04
Улаанбаатарт 0 хэм дулаан байна
Цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 0 хэм бол шөнөдөө 14 хэм хүйтэн байна.
2023-04-04
Энэ оны байдлаар 324 мянган зорчигч агаараар тээвэрлэжээ
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөн үзүүлэлт юм. МИАТ ТӨХК 173.541, Аэро Монголиа ХХК 37.545, Хүннү Эйр ХХК 27.201, Туркиш Эйрлайнс 17.901, ЭйрЧайна 4.239, Ашиана Эйрланс 18.123, Изинис Эйрвэйс ХХК 6.178, Монголиан Эйрвэйс Карго ХХК 2.403, Кореан Эйр ХХК 33.427 зорчигчийг тус тус тээвэрлэжээ.
2023-04-03
"Шүүр" ажиллагааныхан “Тавантолгой төмөр зам”-д ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажиллаж байна.
2023-04-03
ГЕГ: Хилээр 2.2 кг алт гаргахыг завдсан этгээдүүдийг саатууллаа
Замын-Үүд боомтын "Автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор"-ын зорчигчийн гарах чиглэлд гуравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн “Т” болон “Б” нь 3 ширхэг нийт 2 кг 242 грамм алт байж болзошгүй цул шар өнгийн металлыг улсын хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.
2023-04-03
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
Өнөө шөнө Дорнодын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023-04-03