Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Сувдмаа

Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км замыг энэ долоо хоногт ашиглалтад оруулна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн аялал жуучлалын гол маршрутуудын нэг Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлд тавьж буй хатуу хучилттай 5.5 км авто замын ажлыг энэ долоо хоногт дуусгах товтой байгааг БОАЖЯ-наас мэдээлэв. 
2024-07-01

7.7 га талбайд ногоон бүс бий болгожээ

Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 39.1 га талбайг 2015 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авч, үүнээс гурван жилийн дараа хилийн цэсийг нь шинэчлэн, талбайн хэмжээг нь 44.1 га болгосон. Харин энэ онд тухайн хэсгийг нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр байгалийн нөөц газрын ангиллаар хамгаалалтад авч, экосистемийн тогтвортой байдлыг хангах ажлууд хийхээр болсон билээ.
2024-06-27

Манай улсын цэвдэг судлаачдыг өндрөөр үнэлжээ

Олон улсын цэвдэг судлалын XII хурлын үеэр залуу эрдэмтдийн дунд зохион байгуулсан “Frostbyte” уралдаанд манай улсын .Саруулзаяа, Ё.Пүрэвдулам нар амжилттай оролцож, цэвдэгтэй холбоотой мэдлэг, боловсролыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач хэмээн үнэлүүлжээ. Тэд өөрсдийн хийсэн судалгааны ажилд тулгуурлан сүүлийн нэг жилийн хугацаанд бэлтгэсэн илтгэлээрээ “Шинжлэх ухааны харилцаа холбоо” төрөлд шилдгээр шалгарсан байна. Канадын Вайтхорс хотод болсон XII хуралд 1400 гаруй судлаач танхимаар болон цахимаар оролцжээ.
2024-06-27

Цагаан зээрийн тархалт, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судалж байна

Энэ нь Монгол орны зүүн бүсэд барьж буй, цаашид барих төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулах боломжит цэгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, мониторинг хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах зорилготой гэнэ. Үүний хүрээнд судлаачид цагаан зээрийн нүүдлийн замыг тогтоох зорилгоор хэд хэдэн бодгальд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүгээд буй юм байна. 
2024-06-26

Нэг сар үргэлжлэх “Бүргэдийн ан” эхлэв

“Жуулчин” ХХК үндэсний өв соёлоо сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Бүргэдийн ан” арга хэмжээг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь “Жуулчин Тэрэлж” ресортод нэг сарын турш зохион байгуулахаар төлөвлөж, нээлтийн үзүүлбэрээ өчигдөр толилууллаа. Жуулчлалын оргил үед гадаад, дотоодын аялагчдыг татах зорилготойгоор санаачилсан эл арга хэмжээний гол баатрууд нь Баян-Өлгий аймгийн Алтай сумаас ирсэн бүргэдчид гэнэ. 
2024-06-26

Зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирсэн 15 тохиолдол бүртгэгджээ

Уржигдар гэхэд Хан-Уул дүүргийн IX хорооны нутагт орших гэр хорооллын нэгэн айлын хашаанд тарвага орж ирснийг экологичид байгальд нь буцаан тавьжээ. Хотын суурьшлын бүсэд зэрлэг амьтан орж ирсэн, бэртэж гэмтсэн байгаа тохиолдолд нийслэлийн Байгаль орчны газрын 7272 0303, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдээлэн, тусламж, үйлчилгээ үзүүлэх хүмүүсийг дуудах боломжтой юм байна.
2024-05-30

Аялал жуулчлалын орлого цар тахлын өмнөх түвшний 97 хувьд хүрчээ

Олон улсын аялал жуулчлалын орлого энэ оны эхний улиралд цар тахлын өмнөх түвшний 97 хувьд хүрсэн гэж НҮБ-ын Аялал жуулчлалын агентлагаас мэдээллээ. 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сард 285 сая гаруй жуулчин олон улсын хэмжээнд аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20 хувиар өссөн, коронавирус “мэндлэхээс” өмнөх үе буюу 2019 оны түвшний 82 хувьд хүрсэн үзүүлэлт болжээ. Харин эл салбараас төвлөрүүлсэн орлогын хэмжээ 2019 оны мөн үеийнхээс гуравхан хувийн зөрүүтэй гарсан аж.
2024-05-30

Төмөр болон хурдны авто замын хориг хашааны стандартыг батлав

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас БОАЖЯ, ЗТХЯ зэрэг манай төрийн холбогдох байгууллагынхантай хамтран зэрлэг амьтдад сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хашааны стандарт боловсруулахаар ажиллаж буйгаа өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байв. Тэгвэл талууд MNS 7042:2024 Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа, ерөнхий шаардлага үндэсний стандартыг өнгөрсөн долоо хоногт батлуулснаа байгаль орчны байгууллагууд болон олон нийтэд танилцууллаа. 
2024-05-29

 Ногоон нуурыг бүчсэн барилгууд нийслэлийг усанд автуулах эрсдэл үүсгэж байна

Тодруулбал, хотын экосистемийг тэтгэгч томоохон голуудынхаа голдирол, татамд хаа хамаагүй халдаж, байгалийн аясаар урсах боломжийг нь хязгаарласнаас ийм явдал болсон гэж судлаачид үзсэн. Үүнтэй холбоотойгоор “Авлига” хороолол хэмээн алдаршсан “Акуа гарден” хотхон, “S’Outlets” дэлгүүрийн барилга, голын голдиролд тулгаж барьсан шатахуун түгээх станц, гүүр, гүүрэн байгууламж зэрэг хэд хэдэн объектыг буулгахаар шийдвэрлэсэн ч одоо хүртэл бүрэн нурааж жаагүй. Тэгвэл яг үүнтэй ижил эрсдэл дагуулж, нийслэлчүүдийг нийтээр нь хохироох барилгууд Ногоон нуурыг бүчсэн нь “Авлига” хорооллын балгийг үргэлжлүүлж болзошгүй байна.
2024-05-29

Цэнгэг усны нүүдэллэдэг загасны төрөл, зүйл 65 хувиар буурчээ

 Дэлхийн хэмжээнд судлагдсан, цэнгэг усны нүүдэллэдэг загасны төрөл, зүйл сүүлийн 50 жилийн хугацаанд 65, түгээмэл тархацтайд тооцогддог байсан 80 зүйлийн тоо толгой 80-аас дээш хувиар буурсан гэж “The nature con-servancy” олон улсын байгууллагаас мэдээлэв. 70 гаруй оронд байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага олон улсын судлаачидтай хамтран хийсэн “Цэнгэг усны нүүдэллэдэг загас-Амьд ертөнцийн индекс” судалгааныхаа үр дүнг энэ сарын 25-нд тохиосон Дэлхийн нүүдэллэдэг загасны өдрөөр танилцуулахдаа ийм статистик дурдлаа. 
2024-05-28

Зүүн бүсийг тарьц, суулгацаар хангах мод үржүүлгийн газартай болно

Энэхүү төслийн хүрээнд Монгол орны зүүн бүсэд тарьц, суулгацын нөөц их хэмжээгээр бүрдүүлж, нийлүүлэх мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөсөн юм. Үүний эхлэл болгож төслийн нээлтийн өдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл, эко клубийн сурагчид үржүүлгийн талбайд 1000 ширхэг нарс тарив. Цаашид тухайн газарт олон төрлийн мод, сөөгийг үрээр болон мөчрөөр үржүүлж, үүндээ тулгуурлан доройтсон ойг нөхөн сэргээх, ойн салбарын хүний нөөц бэлтгэх ажлыг хэрэгжүүлэх нь.
2024-05-27

“Улаанбаатар трэвэл экспо” үзэсгэлэнг 10 дахь удаагаа зохион байгуулав

“Монголд зочлох жил” санаачилгатай холбоотойгоор 10 дахь удаагийн “Улаанбаатар трэвэл экспо”-гийн цар хүрээг өргөжүүлж, зуучлалын компани, зочид буудал, жуулчны баазуудаас гадна мото, авто машин түрээс, аяны хэрэгслийн худалдаа, даатгалын үйлчилгээ эрхлэгч, нислэгийн тийзийн агент, аяллын клубүүд, музей, үзмэрийн газар, цахим платформ хөгжүүлэгчдийг оролцуулсныг зохион байгуулагчид дурдав. Тусгай сонирхлын аяллын хөтөлбөрийг жуулчдад санал болгодог “Терра адвентур турс”, технологид суурилсан нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг “Тапатрип”, автомашины аяллын тоноглолоор дагнадаг “Wild land Mongolia” зэрэг шинэлэг, содон үйлчилгээ үзүүлдэг компанийг энэ үеэр үйлчлүүлэгчдэд онцгойлон танилцуулжээ.
2024-05-27

Манай улс аялал жуулчлалын хөгжлөөр 119 орноос 85 дугаарт эрэмбэлэгдэв

Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас “Аялал жуулчлалын хөгжлийн индекс-2024” тайланг гаргаснаа танилцууллаа. Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны аялал жуулчлалын үзүүлэлтийг одоогийнхтой харьцуулсан уг судалгаанд 119 улсыг хамруулснаас Монгол 85 дугаарт эрэмбэлэгджээ. Таван жилийн өмнө манай улс эл үнэлгээгээр 79 дүгээрт жагсаж байсан бол өдгөө зургаан байраар хойшилж, Ямайка, Камбожтой “зуузай холбожээ”. 
2024-05-27

Цагаан зээрийн асуудлаарх хэлэлцүүлэгт эко клубийн 500 гаруй сурагч оролцжээ

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар тэргүүтэй экологичид дэлхий дээрх нийт цагаан зээрийн 99 хувь нь (2.1 сая) Монголд нутагладгийг тогтоож, манай улс эл амьтныг хамгаалж, тоо толгойнх нь тогтвортой өсөлтийг хангах чиглэлд илүү санаачилгатай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг анхааруулсан. Тэгвэл цагаан зээрийн гол тархац нутаг болсон Сүхбаатар аймгийнхан “Хайрлая, хамгаалъя, хамтаръя” уриан дор хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын хэмжээнд ховор, хязгаарлагдмал тархацтай уг амьтны хамгааллын асуудалд орон нутгийн иргэд, судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулав. 
2024-05-24

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн төгөл, цөөрөмтэй болно

Нийслэлийн иргэдэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлж, ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайд 2036 он хүртэл тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн билээ. Үүний дагуу жил бүрийн хавар, намар нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдээр тухайн бүсэд мод тариулах болсон. Тэгвэл “Тэрбум мод” сан уг цэцэрлэгт хүрээлэнгийн 14 га-д тохижилт, ногоон байгууламжийн ажил хийх нь.
2024-05-22

Түймэр унтраах сайн дурын бүлэг байгуулжээ

“Ногоон хэрэм” төслийн I, II үе шатыг 2006- 2021 онд хэрэгжүүлж, 20.8 сая ам.долларын санхүүжилтээр 3000 орчим га талбайг ойжуулж, улсын ойн санд хүлээлгэж өгсөн бол III шатанд цөлжилтийг бууруулах, түймрийн менежментийг сайжруулахад анхаарахаар талууд зөвшилцсөн байна. Түүнчлэн Өвөрхангай аймагт 15 га талбайд агро ой байгуулж, ойн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын төв байгуулахаар төлөвлөжээ.
2024-05-22

“Рийверстөүн пропертис” ХХК Засгийн газрыг шүүхэд өгчээ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Хурд пропертийз”, түүний туслан гүйцэтгэгч “Рийверстөүн пропертис” ХХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байгааг Усны газраас энэ оны эхээр мэдээлсэн билээ.
2024-05-22

Химич О.Алтантуяа олон улсын төслийн уралдаанаас 25 мянган еврогийн грант хүртэв

Шинжлэх ухааны өгүүлэл, бүтээл дагнан хэвлэдэг дэлхийн томоохон компани “Elsevier” болон түүний нэрэмжит сангаас зарласан “Уур амьсгалын өөрчлөлтийн хими” сэдэвт төслийн уралдаанд манай улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор О.Алтантуяа амжилттай оролцож, 25 мянган еврогийн дэмжлэг авах эрхээр шагнуулжээ. 
2024-05-21

“Энэ зун гэнэтийн, ус ихтэй аадрын давтамж олширно”

Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Агаарын температур зургаадугаар сард баруун бүсийн нийт нутаг буюу Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн бүсэд дунджийн орчим байх нь. Харин хур тунадасны хувьд үүний эсрэг буюу баруун аймгуудад олон жилийн дунджийн орчим, төв, зүүн бүсийн нутгаар ахиу орох төлөв гарчээ. 
2024-05-21

Орон сууцын үнэ 10.2 хувиар өсжээ

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өнгөрөгч сарынхаас 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хуучин орон сууцын нэг ам.метр талбайн дундаж үнэ 3.8, шинийнх нь 4.03 саяд хүрсэн нь 2023 оны дөрөвдүгээр сарынхаас 10.1-10.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 
2024-05-20