Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Япон сурагчид монгол ахуйтай танилцаж байна

Япон хүүхдүүд монгол ахуйтай танилцаж байна. Тодруулбал, Боловсролын яам, Япон Улсын Шизүока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн ЗДТГ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш, сурагч солилцооны хөтөлбөрийг энэ жил 13 дахь удаагаа хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд Шизүока мужийн албаны хүмүүс болон ахлах сургуулийн 20 сурагч, таван багш манай улсад иржээ. Тэд өдгөө Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын зургаадугаар сургуульд монгол хэл соёл, түүх уламжлал, ардын ёс заншил, боловсрол, урлагийн чиглэлээр хичээл үзэж буй аж
2024-08-07

Орхон голыг бохирдуулж байгаа асуудлын мөрөөр хяналт шалгалт хийж байна

Усны бохирдлыг арилгахаарр аймгийн Байгаль орчны газартай хамтран
2024-08-07

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

Үндэсний эрх ашиг, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдал
2024-08-07

Бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэхийг зөвлөж байна

Боловсролын сайд П.Наранбаяр “Бага сургуулийн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас
2024-08-07

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь 2017 онд Онцгой байдлын байгууллага
2024-08-07

Цэвэр усны 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Шугамын ашиглалт,
2024-08-07

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Ривер гарден орчмын автозамыг дөрвөн эгнээ болгоно

“Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчмын авто зам болон явган хүний
2024-08-07

Донорын цусыг дроноор тээвэрлэж эхэллээ

“Ньюком групп”-ийн охин компани “Монголиан смарт дрон деливери” ХХК эмчилгээнд шууд ашиглах зориулалттай цусны сийвэнг япон мэргэжилтнүүдийн туслалцаагүйгээр, нисгэгчгүй төхөөрөмжөөр анх удаа амжилттай зөөвөрлөжээ. 
2024-08-07

1993 оноос хойш Монгол Улсаас 750 орчим оюутан Австрали улсад суралцжээ

Боловсролын сайд П.Наранбаяр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэйти Смитийг хүлээн авч цаашдын боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2024-08-07

Гадаадаас ирэх зорчигчдод тавих хяналтыг идэвхжүүлэх нь

Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцож, улаан бурхан өвчний үед хэрэгжүүлэх болон цаашдын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Энэ үеэр урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхдийг улаан бурхан өвчний эсрэг вакцинд хамруулахыг холбогдох албаныхан зөвлөлөө. 
2024-08-07

Боловсролын сайдын Зүүн бүс хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Л.Лхагвасүрэн томилогдов

Боловсролын сайд П.Наранбаяр Зүүн бүс хариуцсан орон тооны бус зөвлөхөөрөө Л.Лхагвасүрэнг томилов.
2024-08-07

Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцны сонголт нэмж магадгүй

Боловсролын сайд оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцов.
2024-08-07

Туул голын дээд их бие дээр автоматжуулсан усны тоолуур, түвшин хэмжигч суурилуулах талаар ярилцав

Нийслэлийн ногоон бүсэд тулгамдаж буй байгаль орчны асуудал хийгээд гарц шийдлийн талаар хэлэлцлээ
2024-08-07

Залилах гэмт хэргийн 62.2 хувийг цахим луйвар эзэлж байна

Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр онлайн худалдаа газар аваад байна. Гэвч сүүлийн үед онлайн захиалгын залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болжээ. Энэ он гарснаас хойш цагдаагийн байгууллагад залилах гэмт хэрэг 5910 удаа бүртгэгдсэн байна. Үүний 3674 буюу 62.2 хувийг цахим залилан эзэлж буй бөгөөд 1131 нь онлайн захиалгатай холбоотой байжээ. Цахим залилагчид хүний хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар санал болгох, өндөр хувьтай хямдрал зарлах гэх мэтээр хүмүүсийг татдаг байна
2024-08-07

Монголд ирсэн япон жуулчдын 70 хувь нь 51-ээс дээш насныхан

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран япон жуулчдыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хийхээр болжээ. Манай улсад аяллын зорилгоор ирж буй япон жуулчдын олонх нь 50-иас дээш насныхан байдаг гэнэ. Өнгөрсөн онд ирсэн аялагчдын гэхэд 70 гаруй хувь нь 51-ээс дээш, 30- аад хувь нь 70-аас дээш насныхан байж. Харин 19- 35 насныхан хамгийн бага буюу ердөө есөн хувийг эзэлсэн аж. Талууд цаашид бусад насныхан, тэр дундаа залуучуудын урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч, медиа аяллыг загвар байдлаар хөгжүүлэхээр санал нэгджээ
2024-08-07

Боловсролын сайдад асуулт тавив

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайд П.Наранбаярт хандаж асуулт тавьжээ. Тэрбээр хичээлийн шинэ жилийг гурван улиралтай болгосон, Багшийн мэргэжлийн зэрэг олгох журмыг шинэчлээгүй болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны ээлжийн амралтыг хуваан эдлүүлэх чиглэлийн талаар тодруулж, хариулт хүссэн байна. Мөн 2024-2025 оны хичээлийн жилд үүсэж буй багш, ажилтны хомсдол, тэднийг сэлгэн ажиллуулахтай холбогдох мэдээллийг тодруулжээ. 
2024-08-07

403.7 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөлийнхөн дээрх зохицуулалтын дагуу төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай 1.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 105 мэдэгдлийг буруутай шийдвэр гаргасан иргэн, албан албан тушаалтанд хүргүүлжээ
2024-08-07

Мазаалайн судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэв

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн хүрээнд өмнөд хөршөөс манай улсад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ. Эдгээр нь мазаалайтай холбоотой судалгаа шинжилгээ, хяналт мониторинг хийхэд ашиглах гэрэл зургийн болон ажиглалтын камер, дэлгэц, богино долгионы станц зэрэг төхөөрөмж юм байна
2024-08-07