Эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 140 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 106 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2023-08-14
Туул голын хамгаалалтын бүсэд хууль бусаар алт олборлож байжээ
Эл хэргийг шалгуулахаар тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн аж. Мөн байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүй, хог хаягдал, ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу шийдээгүй “Хамтын эх булаг”, “Батбродерс майнинг” зэрэг компанид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
2023-08-11
“Авлига хороолол”-ын барилгын ажлыг зогсоох хүсэлтийг дахин хэлэлцэхээр боллоо
Мөн БОАЖЯ-наас гаргасан ийм хүсэлтийг ч түдгэлзүүлэв. Тэрчлэн хотын даргад холбогдох байгууллагынхны танилцуулсан “Акуа гарден” хотхоны үерийн усны нөлөөлөл, авах арга хэмжээний талаарх дүгнэлтийг гаргуулах “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хүсэлтийг хэрэгссэнгүй. Харин нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 3-ны А/17 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг холбогдох мэдээлэл, баримтыг тодруулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.
2023-08-11
Зөрчлийн хэрэг буурлаа
Энэ хугацаанд 191 638 хүн, 494 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь өмнөх сарынхаас 22.5-27.1 хувиар буурчээ. Эдгээр хэргийн улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас одоогийн байдлаар 784 саяыг нь барагдуулаад буй аж. Өмнөх сарынх нь үзүүлэлттэй харьцуулахад Нийгмийн даатгалын, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, хүүхдийн эрх зөрчсөн хэргийн тоо хамгийн өндөр буюу 43.2-63.1 хувиар буурсан байна.
2023-08-10
НҮБ-ын нэр барин иргэдийг залилжээ
Иймд дээрх олон улсын байгууллагынхан иргэдийг залилангийн хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүллээ. Хувийн, ялангуяа санхүүгийн мэдээллээ илгээхийг хүссэн, их хэмжээний мөнгөн тусламж олгох тухай дурдсан, олон улсын төсөл, хөтөлбөрт хамруулах санал тавьсан цахим шуудан, зурваст хянамгай хандахыг зөвлөв. ЦЕГ-аас ч иргэдийг энэ төрлийн цахим гэмт хэргээс сэргийлэхийг анхаарууллаа.
2023-08-09
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт яллагдагчаар татагдсан есөн хүн хэн байв
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Нүүрсний” гэх тодотголтой, НПГ-аас 11 хүнд албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн 142 хавтас хэргийг өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 4-ний 14.50 цагт хүлээн авснаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.
2023-08-07
Орон сууцад буудсан эр өмнө ч галт зэвсэг барьж танхайрч байжээ.
Баянгол дүүргийн 30 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар X хорооллын 24 дүгээр байрны тагтан дээрээс нэгэн иргэн дээшхэд хэдэн удаа буудаж буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж, буундуутэр хавийн оршин суугчдыг айдаст автуулсан.
2023-08-04
Замын-Үүдийн хилийн цэргийн ангийн захирагчийг шалгаж дууслаа
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан хилийн цэргийн эрх бүхий албан тушаалтан цөөнгүй. Тэдний нэг болох өмнөд хилийн Замын-Үүдийн боомт дахь хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа .Нямбат, авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч .Баттүшиг нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Бидний авсан мэдээллээр Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх машины дарааллыг зөрчүүлэн, танил талынхаа урдуур нь оруулсан хэмээн буруутгагдаж буй гэнэ.
2023-08-03