Иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар зөвлөмж өгчээ
ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 10-нд уламжлал болгон тэмдэглэж ирсэн “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр”-өөр ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд өнөөгийн нийгэмд зайлшгүй анхаарах ёстой сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, түүнийг сайжруулах арга зам, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан юм.
2023-10-11
ГССҮТ үений дурангийн шинэ аппарат ашиглаж эхэллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт “Arthrex synergy 4К UHD” үений дурангийн хамгийн сүүлийн үеийн аппаратыг шинээр суурилуулан, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.
2023-10-11
Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгууллаа
Уулзалт, сургалтад Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар болон 2 дахь удаагийн сургалтын төгсөгчид, энэ оны хаврын төгсөгчид, Ажлын байрны дадлагажуулагчийн загвар төсөлд хамрагдаж буй ажлын байрны дадлагажуулагчид болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, нөлөөллийн ажилтнууд, үндэсний сургагч багш нар оролцлоо.
2023-10-10
Зүрх, судасны эмч нар цахимаар зөвлөгөө өгнө
Ташрамд дурдахад, манай улсын хүн амын эндэгдлийн шалтгаануудыг 1990 оноос хойш зүрх, судасны өвчин тасралтгүй тэргүүлж байна. Энэ төрлийн өвчлөлийн улмаас өдөрт 15-17, жилд 5500-6000 хүн нас бардаг аж. Зүрх, судасны өвчний шалтгаант нас баралтын дийлэнх хувийг артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины цус харвалт эзэлдэг.
2023-09-29
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв үүдээ нээв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож, тус аймагт баригдаж байгаа 10МВт нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
2023-09-27
ЭМДС-гаас ямар боломж алдагдсан бэ
“Нийтээрээ сэтгэцээ шалгуулах цаг болжээ” гэж нийгмийн сүлжээнд иргэд байнга бичих болсон. Үнэхээр л өдөр тутам, зарим үед цаг цагаар хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн сүлжээний “өнгө төрх” бидэнд оношилгоо хэрэгтэйг алхам тутамд сануулах шиг болдог. Харин салбарын яам болон холбогдох бусад байгууллагынхан үүнийг хараагүй, мэдээгүй мэт явсаар багагүй хугацаа өнгөрчээ. Уг нь тэд үүнийг олон талаар судалж, тодорхойлж, улмаар арга хэмжээ авч, тусламж, үйлчилгээ хэрэгтэй хэсэгт нь хүрч ажиллах ёстой. Ийм хугацаа ч байсан. Бас төсөв хөрөнгө ч гаргаж болохоор байж. Ялангуяа иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилготой, Засгийн газрын тусгай сангаас үүнийг санхүүжүүлж, хэрэгжүүлэх боломж байжээ. Харамсалтай нь, тэр боломж хэдийн алдагдчихаж.
2023-09-27
Тархины сааг эмчлэх ризотоми мэс заслыг нутагшуулна
Ризотоми нь хүүхдийн тархины саагийн шалтгаант булчин чангарлын үед нугасны мэдрэлийн арын ёзоорыг сонгомлоор таслах мэс заслын эмчилгээ юм байна. Эл эмчилгээг манайд нутагшуулахын тулд Токиогийн Хүүхдийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийн мэдрэлийн мэс заслаар мэргэшсэн профессорын баг ирж, манай улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран тархины саа, саажилт, хөдөлгөөний эмгэгтэй 50 хүүхдэд нарийвчилсан үзлэг, оношилгоо хийжээ. Мөн яаралтай эмчлэх шаардлагатай зургаан хүүхдэд ризотоми мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна. Мэс засал амжилттай болж, хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Цаашид манай эмч, мэргэжилтнүүд уг эмчилгээг бие даан хийх гэнэ.
2023-09-26
Сурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ
Төслийн зүгээс 2022 онд хоёр сургуулийн нийт 2406 сурагчид шүдний үзлэг хийхэд өвчлөл 90.8 хувьтай байжээ. Харин энэ жилийн хувьд есдүгээр сарын 11-15-нд дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран хоёр сургуулийн 1-12 дугаар ангийн 2141 сурагчид үзлэг хийхэд шүдний цооролтын тархац 95 хувьтай байсан аж. Иймд “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки уг төслийн хүрээг тэлж, нийслэлийн хэмжээнд өргөжүүлэх, илүү олон сургуульд хэрэгжүүлэх хүсэлтээ уулзалтын үеэр илэрхийллээ.
2023-09-22
Хеликобактерийн тархалтыг бууруулж дийлэхгүй байна
Манай улсад хеликобактерийн тархалт жилээс жилд нэмэгдэж буй нь эрүүл мэндийн салбарынхны тулгамдсан асуудал болжээ. Хеликобактерийн тархалтыг бууруулахад иргэн, айл өрх, албан байгууллага бүр анхаарч, үр дүнтэй ажлууд зохион байгуулахыг салбарын олон эмч, мэргэжилтэн хөнддөг. Үүний хүрээнд шийдвэр гаргагчид ч оновчтой бодлого боловсруулан, нийгэмд чиглэсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлэх цаг болсныг ч тодотгож байна. Ялангуяа ирээдүй хойч үеэ энэ халдвараас сэргийлэх, тэднийг эрүүл мэндийн боловсролтой болгох нь чухал байна.
2023-09-22
“Ковид-19”-ийн пирола хэлбэр тархсаар байна
“Ковид-19”-ийн пирола хэмээн нэрлэсэн шинэ хэлбэрийн халдвараар өвчилсөн хүмүүсийг АНУ, Израил, ӨАБНУ, Британи, Португал, Дани, Швед, Норвегт бүртгэжээ. Энэхүү хэлбэрийн халдварлах “чадвар”, хурд нь коронавирусийн омикрон хувилбараас илүү гэж тогтоожээ. Түүнчлэн өмнөх хувилбаруудтай харьцуулахад дархлааг богино хугацаанд дарангуйлдаг гэнэ. Пиролагаар халдварлавал ханиаж, найтаан, өндөр халуурч, амьсгалахад хүндрэлтэй болж, толгой болон цээжний булчингууд өвдөж, бие сульдах шинж тэмдэг илэрдэг байна. Мөн дотор муухайрч, бөөлжиж, суулгаж болзошгүй ажээ. Энэ талаар ДЭМБ одоогоор ямар нэгэн зөвлөмж гаргаагүй гэнэ. АНУ-д нөхцөл байдлыг ажиглаж буй бол хойд хөршид амны хаалт зүүх дэглэм тогтоохоор бэлтгэж байгаа гэнэ.
2023-09-21
Завхан аймгийн Яруу сумд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эл нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралджээ. Халдвар авсан байж болзошгүй иргэн аймгийн төвд ирж, овооны тахилгад оролцсон тул ойрын хавьтлын хүн нь нэлээд олон байх магадлалтай гэнэ. Хавьтлуудыг тогтоох ажил өчигдөр үргэлжилж байв. Түүнчлэн аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Улиастай, Яруу сумд зургаа хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Тарваган тахал өвчний нууц үе нь зургаа хоног учраас ийнхүү шийдвэрлэсэн байна. Эл шийдвэртэй холбоотойгоор МИАТ компаниас энэ сарын 21, 23, 25-нд товлосон Улиастайн чиглэлийн нислэгээ цуцлахаа өчигдөр мэдэгдлээ.
2023-09-21