Г.СҮРЭН: Шүүгчдийн оноо зарлах мөч хамгийн гоё агшин
Монголын дартсын спортод Ганбатын Сүрэн хэмээх бүсгүй хөл тавьсан цагаасаа цахиур хагалаад багагүй хугацааг үдсэн. Түүн шиг УАШТ-д таван удаа түрүүлж, ОУХМ цол хүртсэн тамирчин хуруу дарам цөөн. Тэрбээр өдгөө хичээл зүтгэлээрээ залуу тамирчдад үлгэр дуурайл болж яваа. Бусад спортын төрлийг бодвол дартсд нас харгалздаггүй. Хэдэн насандаа ч хичээллэж болдог онцлогтой. Үүгээр хожуу хичээллэсэн ч богино хугацаанд амжилт гарган, үеийнхнээсээ түрүүлж, цойлсон түүний авьяас, ур чадвараар хөгжөөн дэмжигчид их бахархдаг. Даруу зан, дайчин, шийдэмгий тоглолтоороо дартсын талбарт нэрийн хуудас болж, бууриа засан, байр сууриа эзэлсэн түүнийг зочноор урилаа.
2025-04-28
З.Булган: Бодит амьдрал дээр би хэзээ ч Зилов шиг байж чадахгүй
Театрын урлагийн одоо цагийн өнгө төрхийг тодорхойлохуйц амжилттай яваа “Про” театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан З.Булгантай ярилцлаа. Тэрбээр өмнө нь “Шадар гурван цэрэг”-ийн Портос, “Инээмтгий хүн”-ий чоно Хомогийн дүрийг амилуулсан нэгэн. Харин өнөө жил Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн Зилов болж, үзэгчдэд өөрийгөө дахин шинээр нээж, бэлэг барьсан юм.
2025-04-25
М.ЦОГТБААТАР: Гэр бүлийн үнэ цэн, хөгжлийг дэмжих шинэ хууль боловсрууллаа
Монгол Улсад төрөлт буурч, “шинэ” хүн цөөрч буйн цаад учир шалтгаан, манай орны хүн ам зүйн бүтэц алдагдсан, эсэх, төрөлтийн үзүүлэлт нь тогтмол уруудах болсон улс орнууд зорилтот бүлэгтээ чиглэсэн ямар бодлого баримталж байгаа талаар болон үүнийг хөрсөндөө буулгах боломжийн тухай мэргэжлийн хүмүүсийн ярилцлага, нийтлэлийг “Өнөөдөр” сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ. Энэ удаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогтбаатартай хүн амаа өсгөх бодлогын талаар ярилцлаа.
2025-04-22
Н.ЛУВСАНШАРАВ: Багшийнхаа хүслийг биелүүлж, амлалтдаа хүрч аварга боллоо
Сүүлийн үед орон нутагт уулын спорт эрчимтэй хөгжиж, сонирхох залуус олон болсон. Баруун аймгийн таван сум өндөр уулстай тул ороннутагтаатэмцээн зохион байгуулж, сайн тамирчдыг бэлтгэж буй. Тэднээс Увс аймгийн Улаангом сумын харьяат, ОУХМ Н.Лувсаншарав 2016 оноос хөнгөн атлетикт хөл тавьж, тэр жилээ оргил булаалдах тэмцээнд түрүүлж, уулын спортоор хичээллэх урам авсан гэдэг.
2025-04-21
Н.ИХБАЯР: Хариуцлагатай, тууштай, суралцах чин хүсэлтэй хүн л багш мэргэжлийг сонгодог байгаасай
Бага боловсролын багш нарын улсын II уралдаан саяхан болж өндөрлөсөн билээ. Мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьсон уг уралдаанд бага ангийн 90 гаруй багш өрсөлдөж, тэргүүн байрт дөрвөн хүн шалгарчээ. Үүнээс дөрвөн төрлийн даалгаврын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан, Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Н.Ихбаяртай ярилцлаа. Уралдааны дараа түүнд хэд хэдэн сургуулиас ажлын урилга ирсэн ч бяцхан шавь нараа орхиод явж түвдэхгүй гэж байлаа.
2025-04-16
С.НАРАНГЭРЭЛ: Нийслэлд үерт автах магадлалтай 6000 орчим барилга, байгууламж байна
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн салбарын дарга, доктор С.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Япон улсын Нагояагийн их сургуулийн Хүрээлэн буй орчны сургуульд “Монгол орны үерийн аюулын тооцоо ба аюулын зураглалын газар зүйн судалгаа” сэдвээр өнгөрсөн сард докторын зэрэг хамгаалсан юм.
2025-04-14