Үхрийн махны үнэ кг нь 24 000 төгрөгт хүрэв
Өнгөрөгч сард томоохон зах, худалдааны төвүүдэд махны үнэ бараг долоо хоног тутам нэмэгдсэн. Тодруулбал, өмнөх долоо хоногт “Бөмбөгөр” худалдааны төвд үхрийн ястай мах кг нь 17 000-18 000, цул нь 22 000 төгрөгийн үнэтэй байсан юм. Тэгвэл өдгөө ястай нь 20 000, цул нь 24 000 төгрөг болж өсөөд байна
2023-06-02
Малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулж эхэллээ
Малын 2023 оны хагас жилийн түүвэр судалгааны мэдээллийг орон даяар цуглуулж эхэлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ. Статистикийн тухай хуульд “малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулна” гэж заасан. Эл түүвэр судалгааны зорилго, ач холбогдол нь оны эхний хагас жилийн байдлаар малын тоог гаргах, хянах болон малын хорогдол, төллөлтийн явцыг хянах, малчдад нөхөн олговор олгоход шаардагдах мэдээллийг цуглуулах гэдгийг дурдав. Энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааны мэдээллийг өчигдрөөс цуглуулж эхэлсэн бөгөөд ирэх сарын 6-ныг дуустал үргэлжлэх гэнэ. Эл судалгаанд 21 аймгийн 330 сум болон нийслэлийн мал бүхий зургаан дүүргийн 40 622 өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулах юм.
2023-05-31
Киргиз улсад мах, махан бүтээгдэхүүн экспортолно
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ж.Колубаев энэ сарын 30-нд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм.
2023-05-31
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг Засгийн газар дэмжлээ
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан.
2023-05-25
Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд урамшуулал олгов
Үүнээс гадна 2023 оны гуравдугаар сард малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн 1542 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 1,379,952,000 төгрөгийн урамшууллыг олгох А/196 тоот тушаалыг ХХААХҮ-ийн сайд 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нд гаргасан аж.
2023-05-15
Арьс ширний 28 үйлдвэр байдгаас 5-6 нь л үйл ажиллагаагаа явуулдаг
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн инженерийн дэд бүтцийг гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна хэмээн тусгасан байдаг. Мөн Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк”-ийн дэд бүтцийг байгуулна гэдгийг онцолсон.
2023-04-21
Зөгийн аж ахуй эрхлэгчдэд 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно
Манай улсад 2017 оноос зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж эхэлсэн ч зөгийн балны жилийн хэрэгцээ 350 тонн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд 2 тонн зөгийн бал хураан авч байна. Дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэх үүднээс 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно хэмээн ХААХҮЯ-аас мэдээллээ.
2023-04-18
Энэ оны байдлаар 5.6 мяган тонн хивэг экспортолжээ
2022 онд 33 тн хивэг экспортод гаргаж, 14.1 мянган тн хивэг тэжээлийн импортоор авч байсан бол 2023 онд 5.6 мянган тн хивэг экспортод гаргаж, 11.4 мянган тн хивэг тэжээлийг импортлон авсан хэмээн ХААХҮЯ-аас мэдээллээ.
2023-04-17
1263.2 тонн хивэгний нөөцтэй байна
Мөн Фермерүүд байран тэжээх малд дундаас доош тарга хүчтэй өвөлжүүлж, хаваржуулах бүх мал, төв суурингийн ойролцоох бүсийн саалийн чиглэлийн бүх үхэр болон гахай, шувууг оруулах бөгөөд хангайн бүсэд 270 хоног, хээрийн бүсэд 240 хоног, говийн бүсэд 210 хоног тэжээхээр тэжээлийн нөөцийг бүрдүүлэхээр заасан байдаг.
2023-04-14
Хөдөө аж ахуйг дэмжих санд 219 тэрбум төгрөгийн өр, авлага хуримтлагджээ
Тэдгээрээс 1994-2022 онд зээл авсан, нийт 52.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй 6092 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг эхний ээлжид ил тод болгосныг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлсэн. Үүнээс 5118 нь иргэн, 770 нь аж ахуйн нэгж, 138 нь төрийн байгууллага, 66 нь төрийн бус байгууллага аж. Зээлийн үлдэгдлийн хамгийн өндөр дүн нь 4.5 тэрбум бол бага нь 200 төгрөг байна.
2023-04-11
“Өдөрт дээд тал нь 10-15 ямаа самнах боломжтой”
Нэг ямааг 10 000 төгрөгөөр самнах бөгөөд өдөрт 50 ямаа самнахад дунджаар 500 000 төгрөг авна гэсэн зар ч нийгмийн сүлжээнд тархаж, иргэдийн ярианы сэдэв болов. Тиймээс нэг хүн өдөрт хэдэн ямаа самнах боломжтойг тодрууллаа
2023-04-07
Агро гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх нь
“Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуул ганыг өчигдөр зохион байгуулж, 800 га руй төлөөлөл оролцлоо. Газар тариалангийн салбарт шийдвэрлэх ёстой олон асуудал бийг онцгойлон анхаарч, 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлаж буй бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлжээ.
2023-04-04
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгоно
Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн. Үүний хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгох бөгөөд энэ оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөг тусгасан юм.
2023-03-31