21 метр урт автобусыг ирэх сард явуулахаар болсонтой холбогдуулан 40 газрыг засч, янзалжээ. Уг автобусыг Монголд оруулж ирсэн бөгөөд ирэх сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болсон билээ.
Ингэхдээ урт автобусыг төв зам дагуу буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл явуулахаар болж, тус зам дагуу 40 байршлыг засч дуусчээ.
Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд манай улсад 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарах юм.