Азийн олимпын зөвлөлөөс гурав дахь удаагийн Азийн залуучуудын наадмын тов болон спортын төрлүүдийг зарласан. Нэр хүнд, цар хүрээгээрээ Азийн наадмын дараа ордог залуучуудын тэмцээнийг Бахрейн улсад ирэх аравдугаар сарын 22-31-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тивийн 45 орны 14-17 насны залуу тамирчид дээрх наадамд спортын 21 төрөлд өрсөлдөнө. Холимог тулааны спорт анх удаагаа тус наадмын хөтөлбөрт багтсан байна. Азийн залуучуудын анхдугаар наадам Сингапурт 2009 онд болж, Монголын баг 27 тамирчинтай оролцсон ч медаль хүртээгүй. Дараа жил нь БНХАУ-ын Наньжинд болсон II наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос гурван хүрэл медальтай ирж байв. 2017, 2021 оны наадам тодорхой шалтгааны улмаас явагдаагүй юм.