Их Британийн “The Sun” сонин нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Москвад Сирийн Ерөнхийлөгч асан Башар аль-Асадыг хордуулахыг завдсан тухай мэдээлэв.
Хэвлэлд бичсэнээр, Асадыг арванхоёрдугаар сарын сүүлчээр хордуулах гэж оролджээ. Тодруулбал арванхоёрдугаар сарын 29-ны ням гарагт Асадын бие гэнэт мууджээ. Тэрээр эмнэлгийн тусламж хүссэн бөгөөд "хүчтэй ханиалгаж, амьсгал нь боогдож эхэлсэн байна".
Нэрээ нууцалсан эх сурвалж “Асадын амийг хөнөөх оролдлого хийсэн гэж үзэх бүх үндэслэл бий” гэжээ
Ассад амьдарч буй гэртээ эмнэлгийн тусламж авч, даваа гараг гэхэд биеийн байдал тогтворжсон байна. шинжилгээний хариу түүний биед хор байгааг харуулжээ.
Нийтлэлд бичиж буйгаар бол шинжилгээний хариу экс ерөнхийлөгчийг бие организмд хор байгааг харуулжээ.
Башир Асад арванхоёрдугаар сарын 8-ны орой Москвад хүрэлцэн ирсэн юм. Исламын “Хаят Тахрир аш-Шам” бүлэглэлийн дайчид Дамаск хотыг хяналтдаа авсны дараа тэрээр Сирийг орхин гарсан бөгөөд ОХУ түүнд орогнол олгосон.