Хятадад нян ялнгуяа хойд бүс нутгаар метапневмовирус буюу HMPV гэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин хүчтэй тархаж байна.
Хятадын цахим сүлжээнд бичиж буйгаар эмнэлгийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй байна. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар уг вирус нь шинэ төрлийн вирус ердийн ханиадтай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэдэг ч дархлаа сул, бага насны хүүхдүүдэд илүү хүндэвтэр тусаж, хатгалгаа болох магадлалтай.
Гэсэн ч Хятадын эрх баригчдын авч буй арга хэмжээ таван жилийн өмнөх ковидийн эхэн үеийг санагдуулах болжээ. Тухайлбал халдвар авсан хүмүүсийг тусгаарлаж, хүн амыг шинжилгээнд хамруулж, маск зүүхийг шаардаж эхэлжээ.
Мөн метапневмовирусын халдварын тохиолдол ОХУ, Казахстан зэрэг орнуудад олноор бүртгэгдээд байна.