Холливудын жүжигчин Рори Сайкс АНУ-ын Лос-Анжелес мужид дэгдэж байгаа түймэрт амьдаараа шатаж нас баржээ. Энэ тухай жүжүгчний ээж цахим хуудсаараа мэдэгдэв.
“Өчигдөр миний сайхан хүү Рори түймэрт өртөж амиа алдсаныг үгээр илэрхийлэхийн аргагүй гунигтайгаар мэдэгдье” гэж тэрбээр бичжээ
Рори Сайкс төрөлхийн саажилттай бөгөөд багаасаа “Кидди Каперс” болон бусад телевизийн шоу, кинонд тоголон алдартай болжээ.
31 настай жүжүгчин ээхийн хамт Малибуд амьдардаг байв.
Тус мужид дэгдээд буй түймэр хоёр өдрийн өмнө эхэлсэн хар шуурганд улам ширүүсэн хэдхэн цагийн дотор жүжигчний гэрийн хаянд тулжээ.
Тус хорооллын ус тасарсан бөгөөд Онцгой байдлын 911 дугаар ч хариу өгөөгүй байна.
Ээжийнх нь гар хугарсан байсан тул хүүгээ гэрээс нь гаргаж чадаагүй бөгөөд машиндаа суун аврагчдын хайхаар давхижээ. Харамсалтай нь аврагчдыг олоод ирэхэд тэдний гэр хэдийнээ нурам болсон байв.
Рори хамгийн сүүлд "Ээж ээ, намайг орхиод түймрээс зугт " гэж хэлжээ.
Уй гашууд автсан эх Малибу хотод ердөө 50 гал сөнөөгч ажиллаж байсан бөгөөд гудамжины усны цооногт нэг ч дусал ус байгаагүй гэж ярьсан байна.