Археологийн хүрээлэнгийн судлаачид Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх бэлтгэл ажлыг хийжээ. Монгол Улс дэлхийн хүн төрөлхтний соёлын өв санд оруулах гайхамшигт өв нэгээр нэмэгдэх нь. Манай улс Орхоны хөндийн дурсгал, Монгол Алтайн хадны зургийн дурсгал, Бурхан халдун уул, Буган чулуун хөшөөг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн.