“Холливудын бүсгүйчүүд” гэхээр танд юу төсөөлөгдөж байна вэ? Гоолиг, царайлаг, дэгжин, тачаангуй бүсгүйчүүд. Яг л ийм хэвшмэл хайрцаглагдсан, бүсгүйчүүдийг гоёл чимэглэл мэт үздэг ойлголт, хандлага олон жилийн турш шоу бизнесийн ертөнцөд бугшсаар л байна.
Хэдийнээс тогтсон нь үл мэдэгдэх эл хандлага сүүлийн жилүүдэд Холливудын ертөнц дэх бүсгүйчүүдийн дургүйцлийг багагүй төрүүлэх болсон. Жүжигчин Ева Лонгориа нэгэнтээ “Хүмүүсийн дийлэнх нь бүсгүйчүүдийг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн нэг л янзын хэв маягтай байлгахыг хүсдэг.
Тэднийхээр бол бид тачаангуй, ухаалаг, сайн эзэгтэй, сайн ээж байх ёстой. Гэтэл бодит амьдрал зөвхөн эмэгтэйчүүд ч биш, хүн гэдэг амьтан сайн, муу бүхнийг л хослуулсан байдаг.
Гэсэн атал эмэгтэйчүүдийг байнга дорд үзнэ. Энэ үзэл суртлыг төлөвшүүлэхэд телевиз, болон кино маш том үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Учир нь камерын ард эмэгтэй хүн тэр бүр ажилладагггүй. Эмэгтэй зохиолч, найруулагч, продюсер бараг л байхгүйгээс ийм байдалд хүрч байгаа юм” хэмээн өгүүлсэн байдаг.
Энэ баримтаас харахад “American Hustle” кинонд тоглосон Женнифер Лауренс, Эми Адамс нар эрэгтэй жүжигчдээсээ бага хөлс авсан байсан.
Мөн Аманда Сифрэнд томоохон кино төсөлд ажиллахдаа эрэгтэй жүжигчдийн авч буй хөлсний ердөө 10 хувьтай тэнцэхүйц мөнгө авдаг болохоо мэдэгдсэн гэхчилэн Холливудад хүйсийн эрх тэгш байдлын асуудал зөрчигдөж буйг нотлох баримт олныг дурдаж чадна” гэжээ.
Сан Диего мужийн их сургуулийн харьяа “Телевиз болон кино урлаг дахь эмэгтэйчүүд” төвийн дарга Марта Лаузений хийсэн судалгаанаас харахад өдгөө томоохон уран бүтээлийн ард ажилласан эмэгтэйчүүдийн хувийг тооцоолбол ердөө 16.
Энэ нь Холливудын нийт уран бүтээлчийн хүйсийн харьцаа бус, зохиол бичиж, найруулах гэх мэт чухал ажилд эмэгтэйчүүдийн оролцоо хэр их байсныг үнэлэн гаргасан тооцоо.
Өдгөө 56 настай Эмма Томпсон “Миний бага залуу байх үеийнхээс байдал огтхон ч дээрдэхгүй байна” хэмээн бухимдаж буй нь ч үүнтэй холбоотой.
Энэ бүх тэмцлийн ачаар бүсгүйчүүдийн өөрсдийгөө таниулах гэсэн хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт үр дүнгээ өгч, эмэгтэйчүүдийн эрх ашгийг дээдэлсэн, тэдний дуу хоолойг илэрхийлсэн уран бүтээлүүдийг кино шүүмжлэгчид үнэлдэг болоод байна.
Холливудын чухал шагналуудын нэг болох “Алтан бөмбөрцөг”-ийн 72 дахь удаагийн ёслол ч эмэгтэйчүүдийн талд байсан.
“Frozen”, “Hunger Games”, “Divergence”, “Scandal” зэрэг эмэгтэйчүүдийн уярам сэтгэл, эрэлхэг түүхийн талаар өгүүлсэн бүтээлүүд “Алтан бөмбөрцөг”-өөс шагнал хүртсэн нь хүйсийн эрх тэгш байдлыг Холливудад тунхаглахаар эмэгтэйчүүдийн хийсэн ажил үр дүнд хүрч буйн илрэл болсон.
Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг “Huffington Post” сонин “Дан цагаан арьст эрчүүдийн зохиож, найруулсан кинонуудад л шагнал олгосныг эс тооцвол сайхан болсон” гэж дүгнэсэн. Гэхдээ л шагнал аваагүй ч нэр дэвшигчдийн дунд нэг бус эмэгтэй уран бүтээлчид байсан.
2014 оны борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 100 кинонд ердөө ганцхан л эмэгтэй найруулагчтай бүтээл шалгарч байсантай харьцуулахад Оскарын наадамд нэг төрөлд зарим үед бүр нэгээс олон эмэгтэй уран бүтээлч нэр дэвшсэн байсан нь томоохон ололт хэмээн шүүмжлэгчид үзэж буй.
Шилдэг найруулагч, шилдэг дэлгэцийн зохиол, шилдэг дууны найруулга зэрэг хэд хэдэн төрөлд эмэгтэйчүүд нэр дэвшсэн байсан нь Холливуд дахь бүсгүйчүүдийн тэмцлийн эхний алхам ч гэж гэж хэлж болно.
Хэрэв та кино урлагаар дамжуулан ойлгомжгүй, түвэгтэй хэмээн үздэг эмэгтэйчүүдийн ертөнцөд нэвтрэхийг хүсэж байвал “Huffington Post”-ын санал болгож буй доорх 10 киног үзээрэй.
О.УНДАРМАА