Дэлхийн хамгийн эртний Коран судрын гар бичмэлийг Их Британийн их сургуулийн номын сангаас олжээ.
Гар бичмэлийг радиокарбон шинжилгээ ашиглан шалгаж, 568-645 оны үед амьтны арьсан дээр бичсэн болохыг тогтоосон гэж Бирмингемийн их сургууль мэдэгдэв.
Гар бичмэл дээр араб хэлний эртний хэлбэрээр лалын сургаалыг буулгасан байжээ. 1920-иод оны үед цуглуулсан гар бичмэлүүд дунд уг бичмэл байсан байна.
Зөнч Мухаммедыг 632 онд нас барсан гэж үздэг бөгөөд үүний дараа бичмэлүүдийг нэгтгэн ном хэлбэрээр гаргах үеийг уг гар бичмэл илтгэж байж болох юм гэж эрдэмтэд хэлжээ. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, зөнч Мухаммедыг сайн мэддэг нэгэн үүнийг бичсэн байж болох юм.
Уг гар бичмэлийг 10 дугаар сард олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн байна.