“Шилдэг өнгө” продакшны үзэгчдийг байлдан дагуулсан "Аюултай харилцаа" кино театруудын дэлгэцнээс бууж IPTV-гээр үзэгчдийн хүртээл болж буй.
Тэгвэл тус киног сүүлийн өдрүүдэд цахим сайт болон фэйсбүүкт байршуулж олны хүртээл болгож хууль зөрчиж байгаа аж.
“Шилдэг өнгө” продакшн мэдэгдэлдээ, манай хамт олны цоо шинэхэн бүтээл "Аюултай харилцаа" уран сайхны кино цахим ертөнцөд алдагдаад байна. Иймд та бүхэн цааш нь түгээлгүй бидний ажлыг хүндэтгэж оюуны өмчийг хамгаална уу .
Энэхүү кино бүтээл нь 200 сая төгрөгийн орлого олох цаашдын зорилготой бөгөөд та бүхэн бүтээлийн хууль бус түгээлтийг зогсоохгүй бол танай сайтыг шүүхэд өгч хохирлыг нэхэмжлэх болохыг анхааруулъя” хэмээжээ.