Британийн “Halle” симфони найрал үзэгчдэд зориулан ийм төсөл эхлүүлжээ. Энэ нь театрт орохдоо тасалбараа авдаг зарчмыг халж, үзэгчид тоглолтын дараа мөнгөө төлөх арга юм байна. Ингэснээр тухайн хүн сэтгэл ханамжийнхаа хэрээр хэдийг ч төлж болно гэсэн үг ажээ. Удирдлагуудынх нь тоооцоолсноор төлбөрийн ийм арга орлого нэмэгдүүлэх хөшүүрэг болох юм байна. Ер нь тус оркестрийн нэг удаагийн тоглолтын үнэ дунджаар 60 ам.доллар байдаг гэнэ.Оркестр “Halle” 1857 онд байгуулагдсан түүхтэй.