Москвагийн Их театрын уран сайхны удирдагч Сергей Филинийг гудамжинд явж байхад нь үл таних этгээд хүчил цацсан хэрэг 2013 гарч, сонгодог урлагийн ариун тайз ямар их бохирдсоныг илчилж, бөөн шуугиан дэгдэж байсан. Энэ хэрэгт холбогдуулан театрын олон сайхан уран бүтээлчийг хардаж, үүнээс болж баахан шилжилт хөдөлгөөн болсон юм. Азаар Сергей Филин амьд үлдсэн. Түүнийг хараагүй болох магадлалтай гэж байсан ч, орчин үеийн дэвшилт эмчилгээ, сайн эмч нарын ачаар тэрбээр хорвоог харж чадаж буй. ХБНГУ-д шаталсан олон эмчилгээ хийлгэсний эцэст түүний биеийн байдал эрс сайжирч, ажилдаа ч оржээ. Хоёр жил шахуу эмчлүүлсэн Филин өнгөрсөн мягмар гаригт Их театырн энэ улирлын нээлтийг хийх “Манай үеийн баатрууд” балетын бэлтгэл ажилтай танилцсан байна.