--“YouTube”-т шуугиан тарьсан нэгэн бичлэгт итгэх юм бол Ангараг гариг дээр амьдрал байёныг гэрчлэх ямар нэгэн амьтны чулуужсан араг ясны бичлэг, зургийг судлаачид НАСА-гийн архивын бичлэгээс олж, ил гаргасан гэнэ.
--Америкийн Техас мужийн Форт-Уорт хот орчмоос үлэг гүрвэлүүдийн үед амьдарч байсан аварга акулын чулуужсан яс илрүүлэн, судалж буй талаараа эрдэмтэд мэдээлээд “Цэрдийн галавын үе буюу ойролцоогоор 140 сая жилийн тэртээд хамаарах зургаан метр урт акулыг ямар төрөлд багтаах талаар зөвлөлдөж байна” гэсэн байна.
--Шулуун гэдэс, өндгөвч, нойр булчирхайн хавдрын эсийн идэвхжлийг бууруулж, улмаар өвчнийг илааршуулах бэлдмэл гарган авч, “ETC-159” хэмээн нэрлэсэн тухайгаа Сингапурын эрдэмтэд мэдээлсэн бөгөөд эмийг туршсан 58 хүн гайхалтай үр дүнг нь мэдрээд буй гэнэ.