Бүх цаг үеийн борлуулалтаараа тэргүүлэгч киноны жагсаалтын гуравдугаар бичигдэж байсан ”өшөө авагчид” буюу “Avengers”-ийг ардаа орхижээ. Өнгөрөгч мягмар гаригийн байдлаар уг киноны орлого 1.522 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Харин жагсаалтыг найруулагч Жэймс Камероны “Аватар” 2.7, “Титаник” 2.1 тэрбум ам.долларын орлогоор тэргүүлж буй. Зөвхөн Америкт 614 сая ам.долларын ашиг олсон уг киног бүтээхэд 907.3 сая ам.доллар зарцуулжээ.
“Юрийн галвын ертөнц”-ийн амжилт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Учир нь тус киноны Япон дахь нээлт наймдугаар сарын 5-нд болох тул “Титаник”-ын амжилтыг эвдэнэ хэмээн шинжээчид таамаглаж байгаа аж. Түүнчлэн тус кино Нэгдсэн улсад ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудын жагсаалтыг ч эвдээд байгаа гэнэ.