Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан түүхт 90 жилийн ойн өмнөхөн ОХУ-ын Тува улсын гавъяат цолоор энгэрээ мялаажээ.
МУГЖ С.Жавхлан ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг дуучидтай хамтран “Хамаг Монгол” төслийг зохион байгуулж, Монгол улсаас тоглолтоо эхлүүлсэн.
Уран бүтээлчид хамгийн сүүлд Буриад, Улаан-Үдэд тоглолтоо хийсэн бөгөөд Буриадад тоглолтоо хийхэд Соёл урлагыг хариуцсан сайд Цыбиков Тимур Гомбожапович хүлээн авч уулзан баяр хүргэжээ.